XX зууны эхэнд Өмнөд Африкт дэлхийд хамгийн томд тооцогдох алмаз олджээ. Куллинан гэж нэрлэгдсэн тэрхүү алмаз 3106,75 карат байв. Өндөр үнэтэй энэ чулууг худалдан авагч олдохгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Улмаар 1907 онд Трансваалийн удирдагч нар түүнийг 150 000 фунт стерлингээр худалдан авч Их Британий эзэн хаан Эдуард VII-д төрсөн өдрөөр нь өргөн барихаар төлөвлөжээ. Өнөөгийн ханшид шилжүүлвэл хэдэн тэрбум доллар болох энэхүү бэлэг Англи-Бурын дайны төгсгөл, найрамдлыг бататгах үүрэгтэй байв.
Ингээд Африкаас Англи руу үнэт ачааг хэрхэн авчирах вэ гэдэг асуудал тулгарав. Ийм үнэтэй чулууны төлөө азаа үзэх сайн эрчүүд захаас аваад олдохоор байсан цаг. Олон тооны харуул хамгаалалттайгаар, бөөн сүр дуулиан дунд Англи явах усан онгоцонд чулууны дуураймалыг ачсан байдаг. Харин жинхэнэ алмазыг шуудангийн энгийн илгээмжид хийж явуулжээ.
Дэлхийн хамгийн том алмазыг боловсруулах үүргийг тухайн үедээ Европын хамгийн сайн үнэт чулууны мастер Йозеф Асскерт өгчээ. Алзмазыг судалж үзсэний үндсэн дээр гадарга дээр нэг цэг олох ёстой. Тэрхүү цэг дээр ялимгүй өнгөлгөө хийж, зөв чиглэлд ганц хүчтэй цохисноор чулууг байгаа ан цаваар нь бутлах хэрэгтэй ажээ. Мастер хэдэн сар чулууг судалсаны дараа гадарга дээр нь харагдахтай гүйтэй зурвас ухсан байлаа. Тэгээд хэдэн алдартай чулууны мастеруудын дэргэд тэр зураасан дээр цүүц барьж байгаад хүчтэй гэгч алхаар цохингуутаа өөрөө ухаан алдаад унасан байдаг. Аз болж тооцоо нь зөв байж.

No comments:
Post a Comment