29 March 2013

Янз бүрийн хориг, хязгаарлалтууд

Нөгөөдөр - автомашингүй өдөр. Хотын төвийн замыг хаахаар бусад нь бүрэн (_|_) болж хувирдаг. Би үүнийг хэд хэдэн жил зовлого дээрээ амссан хүн. Гэрээсээ гарахгүй хэвтээд өнжчихмөөр л байна, гэвч хүү 3 цагаас Цирк үзнэ гээд байдаг. Хүргэж өгөхөөр алхаж л таарах шинжтэй. Зураг харсан чинь гэрээсээ ч гарах боломжгүй байна. Улаан шороогоор л битгий шуураасай билээ, цус.

Би ерөөсөө янз бүрийн тэнэг хориг, хязгаарлалтыг эсрэг үзэл бодолтой хүн. Машингүй өдөр - хэнд ч хэрэггүй зүйл, Дэлхийн цаг ч билүү 1 цаг гэрэл унтраах - мудакуудын зугаа, интернэтэд цензур тогтоох гэж оролдох - дебилизмийн туйл. 

Зүгээр л зөнд нь орхил до. Тусалдаггүй юмаа гэхэд тайван байлгаж болноо до, хүмүүсийг? Өөр хийх юм үнэхээр энэ улс оронд алга уу?

Би машинаа зөв буруу рультэйгээс нь үл хамаарч жилийн 365 хоногт 24 цагаар унах хүсэлтэй байна.

No comments:

Post a Comment