Зурагтын студид бичлэг хийж монтажилсан нэвтрүүлгүүд гоё байдаггүй. Шууд нэвтрүүлэг л зүгээр. Ямарч засвар орох боломжгүй болохоор жинхэнэ мөн чанарыг харуулна. Бантах, сандрах, баярлах г.м. бүх илрэлийг царай нь бариад өгчихнө. Ерөөсөө бүх зүйл үзэгчидийн нүдний өмнө.
Тиймээс "Блиц асуулт" ч юм уу нэг иймэрхүү нэртэй, орой болгон улс даяар цацагдах сувгаар 10 минут гардаг нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Олны танил нэг нөхрийг урьж авчираад маш энгийн зүйл хурдан хурдан асуудаг. 10 секундын дотор зөв хариулж чадахгүй бол цааш алгасаад явдаг. Тухайлбал: хүчилтөрөгчийн химийн томъёо, тойргийн талбай, Монгол улсын сумын тоо, цэнхэр ба улаан өнгийн дундаас ямар өнгө гарах вэ, 4 дахь ноот, Ньютоны нэгдүгээр томъёо г.м. ерөнхий болвсролын сургуулийн 8-р ангийн программын хэмжээнд туухад л хангалттай. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хэдэн асуултаас хэдэн зөв хариулсныг нь мэдээлдэг. Сарын, улиралын аваргаа тодруулдаг г.м. цааш шигшиж ч болно. Гол нь сүүлдээ булайгаа дэлгэхээс эмээгээд оролцох олны танил хүн нь олдохгүй болоод ирж мэдэх талтай.

Виктор Суворовын Аквариум дээр гардаг даа. ГРУ-д элсэж байгаа нөхдөөс иймэрхүү шалгалт авдаг тухай. Эсэн бусан зүйлсийн тухай 5000 асуулт асуудаг. 1 цагт 50 асуулт, ойролцоогоор 6 хоног үргэлжилдэг. Хариулт өгс байгаа байдлаас их зүйл шалтгаална.
ReplyDelete"-Кто такой Чехов? -Это снайпер из 138-й стрелковой дивизии.
-А Достоевский? -Кто не знает Достоевского? Николай Герасимович Достоевский - генерал-майор, начальник штаба 3-й ударной Армии" гэм мэт.
100 хувь зөв хариулсан нөхдийг авдаггүй, бүр муу нөхдийг бас мэдээж авахгүй.