Сая охиноо бүртгүүллээ. Цэцэрлэг дээр эрхлэгч, багш нартай хэрэлдэх хэлэлцэхийн дундуур л юм боллоо. Нийслэлийн боловсролын газрын даргын 2012 оны 4-р сарын 17-ны А-ийн 24 тоот тушаалаар ийм балай зүйл нийслэлийн цэцэрлэг болгон дээр өрнөж буй юм байна. Хавар эцэг эхчүүдэд танилцуулах ёстой байсан зүйл хичээл эхлэхээс хэдхэн өдрийн өмнө олны хүртээл болж байгаа нь тоогүй. Өчигдөр хөлдүү мунхагаар нь дуудаас байсан энэ тушаалыг гаргасан хүний нэр - Ням-Очир. Даргынхаа суудлаас саяхан мултарсан сурагтай. Зөв. Ийм амьдралд тээр болсон зүйл сэддэг хүн цаашид яаж фантазлахыг хэнч таашгүй шүү дэ.2012.08.22 15:39
Манай хүүхдүүд цөм Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт хүмүүжсэн. Аль 2005 оноос хойш би тус цэцэрлэгийн босгыг элээсээр ирсэн. Жижүүрээс нь эхлээд бараг бүх багш асрагч нарт нь нүдлэгдсэн. Одоо бага охин ганц жил яваад ирэх жил сургуульд орох ёстой. Өнөөдөр өглөө Чингэлтэйн эрүүл мэндийн нэгдэл дээр охин ээжтэйгээ хэдэн цаг дараалалд зогсож байж (шээс болон цагаан хорхойн) шинжилгээ өгсөн. Өнөөдөр маргааш 2 цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл явагдаад дуусах ёстой тул өнөөдөр очиж бүртгүүлэх гэж байтал...
Цэцэрлэгийн багш нь утастаад зөвхөн хорооныхоо (ЧД, 1-р хороо) хүүхдүүдийг энэ жил бүртгэж байгаа. Дээрээс захирамж ирсэн, танай хүүхдийг бүртгэх боломжгүй, уучлаарай гэж хэлдэг юм байна. Би цэцэрлэгийн эрхлэгчрүү нь залгаад хаанаас ийм тушаал өгсөн юм бэ гэж лавласан. Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс гэж хариулж байна. Энэ бол байж болох хамгийн дээд зэргийн мунхаглал, дебилизмийн хязгаар, үүнээс дор зүйл гэж юу байхав. Хуучин зүв зүгээр явж байсан хүүхдүүдийг хичээлийн шинэ жил эхлэхийн босгон дээр хасч байгаа явдлыг юу гэж тайлбарлах вэ? Шинээр элсэлт авч буй бага насны бүлгээ хорооноосоо бүрдүүлдэг юм байгаа биз, 2-3 жил яваад багшдаа дассан хүүхдүүдийг хасаад яахнав дэ. Нөгөө талаас хүн хүүхдээ эсвэл гэрийнхээ, эсвэл ажлынхаа ойролцоох цэцэрлэгт өгдөг юм. Би заавал хорооны харъяа цэцэрлэгт хүүхдээ өгөх албагүй, аль өөрт тохирсонд нь өгсөөр ирсэн. Захирамж гаргасан хүний толгой бүрэн хөлдүү гэдэгт ямар ч эргэлзээ алга, гэвч энэ нь нөхцөл байдлыг засахгүй тул маргааш очиж улаан нүүрээрээ бүртгүүлэхээр дайрахаас өөр зам надад алга.
No comments:
Post a Comment