30 August 2012

Нийслэлийн шинэ хуваарь

UPD 2012.08.30 15:40Би хоёрдахид тэргээ бариагүй. Явган алхаж, автобусанд суусан. Замбараагүй торгож байгаа сургаар хөдөлгөөнд оролцсогүй. Торгуулиад байх мөнгөгүй, журмын хашаанд орчихвол бөөн лай юм да. 2 сарын турш ингэж хязгаарлачихаад зам засварын ажил дуусах үед хориг цуцлагдна гэж найдаж байна. Үгүй бол би хууль зөрчсөн ч хамаагүй хуурамч бичиг баримт, номер дугаар олж авна. Над шиг бодолтой хүн цөөнгүй байгаа болов уу.

2012.08.27 09:11
Нийслэл шинэ хуваариар амьдарч эхэллээ. Замын асуудлыг шийдэх гэж авч буй арга хэмжээнүүдийн тухай өөрийн бодлоо хуваалцъя. Өнөө өглөө хэдэн метр тутамд цагдаа нар зогсож дугаар таарахгүй машинуудыг шигшиж байв.
Ингээд шинэчилэлүүдийг тус бүрээр нь авч үзье:
- Захуудын цагийн хуваарийг өөрчилсөн. Зөв. Бараагаа захаас татдаг ажил албатай улс өглөө эрт юм уу хөдөлгөөн багасах үед замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Болдогсон бол Нарантуулыг 2 хуваагаад Баянзүрхийн болон 22-р товчооны гадна гаргах юмсан. Тэгээд хотоос том оворын автобусууд үнэгүй захруу байнга явдаг. Захууд хар мянган худалдаачидаас татвар гувчуур авахаас бус эргүүлж өгч буй зүйл юу ч байхгүй. Ядаж л машины зогсоолоо зохицуулчих хүн ажиллуулдаггүй. Зах хотоос гарснаар хөдөөнөөс бараагаа татах гэж орж ирдэг ачааны машинууд ядаж цөөрнө.
- Төрийн албан хаагч явган алхаг - эргэлзээтэй шийдвэр. Би дангаараа ажилруугаа явдагсан бол хамаа алга, алхана, дугуй унана. Гэвч өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэдэг хүн бас байдаг юм шүү гэж хэлэх байна. Тэмцэх гэж байгаа бол хувийн машинтай иргэдийг тайван орхих хэрэгтэй болов уу. Яахав машин унах эрх дархтай дарга нарын тоог цөөлөх юм уу албаных нь тэргийг хурааж авч болох талтай.
- Төлбөртэй зогсоол - 3,14zдец! 1 цаг нь 1000 төг гэж тооцвол өдөрт 8 мянга зогсоолд төлөх бядтай хүн цөөхөн. Би бол чадахгүй нь тодорхой, тиймээс тэргээ ойролцоох байрнуудын дунд оруулж хаячихаад л ажилруугаа орно гэсэн бодолтой байгаа. Үнэхээр зогсоолыг зохицуулах хүсэлтэй байгаа бол зогсоол дээр зохицуулагч хүмүүсийг ажиллуулъя. Хэвтээ тэмдэглэгээг янзын сайн зураад, орж гарах урсгалтай, зогсоол дээр номероо бичиж юм уу гинж татаж өмчилсөн зүйл байхгүйгээр зохион байгуулъя. Улмаар яг карманд нь машинуудыг тавиулаад, зам хаасан, шугам давж зогссон тэрэг болгоныг ачих юм уу номерийг нь тайлах хэрэгтэй. Нэмээд их мөнгөөр торгоод ирэхлээр цэгцэнд орно.
- Сургуулиудыг автобустай болгох - зөв шийд. Жишээ нь: манай хүү одоо 5-р анги, нийтийн тээврээр хичээлд нь явуулахаас би айдаг, харин сургууль нь автобус явуулах юм бол суулгана. Би 1, 2-р ангиасаа л автобусанд суугаад хичээлдээ явдаг, ирдэг байсан. Тухайн үед нийгэм амгалан тайван байсан болохоор бүх хүүхдүүд л ингэдэг байв. Харин одоо бол мөнхийн түгшүүр, хүүхдээ аль болох ганцааранг нь явуулахгүйг хичээдэг.
- Номероор хөдөлгөөнд оролцох - жинхэнэ дэмийрэл. Би татвараа шударга төлдөг иргэн хүн хөлсөө дуслуулан байж худалдаж авсан машинаа унаж чадахгүй юм бол яах гэж энэ төмөрийг худалдаж авсан болж байна?! Өвөл цаг ирэхлээр утаа их байна, монгол гэрт нүүрс түлж хонохгүйн тулд байртай хамаатныдаа 7 хоногийн 1 өдөр нь очиж хоноглож бай гээд иргэдээ регистрийн дугаараар нь ангилах уу? Замын түгжрээ энэ арга хэмжээний үр дүнд буурахгүй. Огцомдож бодлогогүй зүйл саначилчихаад монголын хууль 3 хоног гэдэг шиг л юм болж дуусна да. Тэгээд яах ёстой гэж? Замын хөдөлгөөний дүрэмийг ягштал баримталдаг болго. Өндөр торгуультай болох хэрэгтэй. Тухайлбал уулзваруудыг шар будагаар хэрээсэлж будсан нь ямар нэг чимэг биш шүү дэ. Тус уулзварт орохдоо саатаж зогсохгүй шууд нэвтрэхээр бол орох эрхтэй, харин урд чинь саад, бөглөрөд байгаа бол уулзварт орж болохгүй хүлээх ёстой гэсэн тэмдэглэгээ шүү дэ. Гадаадад ийм тэмдэглээтэй уузварлуу чихэж ороод хөдөлгөөнд саад учруулах юм бол дарвайтал нь торгодог. Манайхан бол чихсээр байгаад л өөрсдөө өөрсөддөө бөглөрөл үүсгэдэг, яг сүрэг мал шиг.
- Нийтийн тээврийг цэвэрхэн соёлтой болгоод 1-р эгнээг чөлөөлдөг нь зөв. Хүн автобусанд суухдаа баримжаалсан цагаасаа хоцрхогүйгээ бат мэддэг болтол нь нийтийн тээврээ графикт оруулж ажиллая. Хажуугийн 2, 3-р эгнээ нам зогсоно уу хамаагүй, нийтийн тээвэр л саадгүй зорчиж байх ёстой.
Тэгээд хамгийн гол нь нийт машиныхаа тоог тогтоож барих хэрэгтэй. Жилээс жилд машины тоо нэмэгдэж байхад хот яагаад ч замын асуудлаа шийдэхгүй. Хэдий болгон японы хуучин төмрийн хог оруулж ирж унах юм бэ? Манайд 10 жил болсон машинууд л зарагддаг. Жил болгон 1 жилийг нь хасаад байх хэрэгтэй, тэгвэл жишээ нь 7 жилийн дараа 3 жил болсон машинуудыг л зөөдөг болно. Олон жил болсон машины худалдааг ашиггүй байхаар татварыг нь нэмээд ирэх цагт шинэ тэрэгнүүд л худалдаалагдна. Шинэ машин үнэтэй болохоор тэр болгон хүмүүс аваад байхгүй. Яг энэ үед нийтийн тээвэр нь маш сайн байх хэрэгтэй, метро-той болдог ч юм уу. Хуучин машинууд жагсаалаас гарсаар парк шинэчилэгдэж, машины тоо цөөрнө, шинэ тэрэг ядаж л хорт хий, утаа бага ялгаруулна шүү дэ.
Товчхондоо бол ийм байна. Миний машины дугаар 7-р төгсөж буй тул маргааш хөдөлгөөнд оролцох эрхгүй. Тиймээс би... машинаа унаад юу ч болоогүй мэт яваад л үзнэ.

2 comments:

  1. Nadad bol ene hyazgaarlalt taalagdaj bgaa. Tsaashdaa ch urgejleesee gej bodoj bna. Harin chamaig iim bodoltoi bgaad jaahan setgel dunduur bna. Chi iim bodloo ingej zarlaj humuusiig uruu tatahguigeer zuvhun uuruu huvidaa heregjuuleh ni zuv bsan bh gej bodoj bna. Gehdee ene bol minii l bodol shuu. Jaahan shuumjleltei handsand uuchlaarai.

    ReplyDelete