Ялагдаж эхэлсэн. Өчигдөр харшил сэдрээд, найтаагаад, нүд загатнаад, хамарнаас шингэн гоожоод алингаа алдлаа. Ядаж байхад зуслан дээр эм дуусаад. Шалтгаан: бороо зогсоод, хоёр өдөр халаад, нэмээд ургамал ногоо тоосонцороо цацаж эхлэх шиг боллоо.
Эм тарианы хувьд бүгд аптекаар худалдаалагдаж буй болно. Хэрэглэж буй нь:
1. Temelin нэртэй эм. Өглөө нэгийг ууна.
2. Авамис цацлага. Өглөө орой хэрэглэнэ.
3. Отривин дусаалга. Хамар битүүрвэл хэрэгтэй.
Болохгүй бол найдвартай шалгарсан аргаа хэрэглэнэ. Дексаметазон дусалтай судсаараа гүйлгэхээс. 2 удаа явуулчихсан байхад 7-10 хоногтоо нам.
2012.08.02 17:00
Хлорфенамины сурталчилгаа биш шүү, нойр хүргээд хор цацуулсан ялаа шиг болгодог эм байгаа юм. Энэ жил би харшлын эсрэг сайн тэмцэж байна. Цаг агаар ч харж үзэж чийг их, тоос шороо бага байлаа. Тэмцлийн хэлбэр:
1. Жаахан эвгүйцээд, нус гоожиж найтаагаад эхлэнгүүт, эсвэл нүд загатнахаар нь шинэ, урд нь туршаагүй эм уусан.
2. Хамар байнга нээлттэй байгаа. Тархинд хүчилтөрөгч саадгүй хүрэг!
3. Биедээ амны хаалт байнга авч яваа. Тоостой орчинд юунаас ч ичихгүй зүүж байгаа. Цагаан утсаар яриулдаг хүн шиг л харагдна биз, эрүүл л бол дүүрч.
4. Машины ариун цэврийг боломжийн хэмжээнд байлгахыг хичээсэн. Шалавчаа гөвдөг, шороон замд цонх хаалттай, AC-ээр сэрүүцэж яваа.
5. Пиво огт бараг уугаагүй.
6. Шарилжтай газар огт очоогүй. Хөдөө гадаа ч яваагүй. Зөвхөн зуслан, гэр, аавынх, ажил.
7. Сайн амарч чадсан. Наадмаар ч тэр, сая ч тэр.
Биедээ байнга ийм комплекттой явсаар 7-р сарыг дуусгалаа. Одоо хоёр долоо хоног тэсчихвэл энэ жил харшилаа сэдрээхгүй өнжих гээд байна. Нодинон харьцангуй бага зовсон, энэ жил ингээд аргалчихвал дараа жилээс хөдлөхгүй байж мэднэ гэсэн горьдлого тээж байгаа.
Би ч бас харшилтай. Энэ жил харьцангуй гайгүй байсан . Гэхдээ хэд хоногоос хөдлөх гээд бдаг боллоо. Хлорфенамин уугаад ямар ч нэмэргүй. Таны хэргэлдэг эмийг хаанаас олж авах вэ? Эмийн сангуудаар байгаа юу?
ReplyDelete