Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ циклийн нийтлэл. Гар утас болон аппаратаар дарсан зурагнууд, янз бүрийн аймгийн, албан ёсны хүлээн авалтнаас энгийн малчин айлд дарсан зурагнууд холилдсон байгаа. Ихэнх мэдээллийг хүмүүсээс асууж шалгааж байж цуглуулсан болохоор зарим зүйлийг андуурсан, алдаатай ойлгосон байж мэднэ, гэхдээ гайгүй байх, тэс хөндлөн худлаа зүйл бол байхгүй гэж бодож байна.
2000 оны эхэн үед Завхан аймагт Отгонтэнгэр нэртэй архи өргөн тархсан байсан. Завханаар тогтохгүй Эрдэнэтийнхэн АПУ-гийн бүтээгдэхүүнээс илүүтэй Отгонтэнгэрийг хэрэглэдэг байв. Тэр цагаас хойш 10-аад жил би Отгонтэнгэрийг хараагүй. Тэгсэн сая Grey Goose-тэй адилхан дизайнтай шил харагдахаар нь сонирхoсон чинь: Баян-Өлгий аймагт хятадын хүнсний бүтээгдэхүүнтэй таарсангүй. Казахстан, ОХУ-ын бараа их, тэгээд мэдээж өөрсдийнх нь. Мандарин нь оросынх, гоё амттай. Харин казах үндэстний цайнд би дасахгүй явсаар ирлээ. Идээ нь бага бол зүгээр, хөдөөний айлд идээ ихтэй цай уухаар гэдэс дүүрэх шинжтэй. Доорх зураг: казахстаны гаазтай рашаан, кука-тай төстэй, боломжийн шүү, таарвал авах хэрэгтэй.Буруу харсан И-ээр бичсэн Юбилейное печенье. Цаасыг нь харж чадаагүй.Бас нэг жигнэмэгийн жишээ. Орос чихэр шиг элбэг зүйл байхгүй.Барбарис хараад саналаа: "бар" гэдэг нь байна гэсэн үг. Утсаа авахдаа "барма" гэнэ.
Казах үндэстэн хүнсэндээ мах их хэрэглэнэ. Гоё хийсэн каз тасархай, салахын аргагүй. Тэгсэн мөртлөө тарвага бараг идэхгүй. Хуулинд захирагдаад агнахаа байсан юм болов уу гэтэл урд нь ч бага агнадаг байсан гэнэ. Тиймээс тарвага нь машин тэрэгнээс үргэж айхгүй. Тарвага нууцаар агнасан тохиолдолд боодог хийдэггүй, зүгээр л чанж иднэ. Алтайн тарвага угийн биерхүү байдаг гэж би урд нь дуулсан, сая амьдаар нь харлаа: янзын том, голийсон, арьс үс нь сорлосон амьтан байдаг юм байна.Дастархан гэж битүү зассан ширээг хэлнэ. Хөдөөний малчин айл ширээгүй байх нь энгийн үзэгдэл. Гэр нь угийн том хэмжээтэй, тооно нь өндөр, нэмээд багангүй болохоор зай их. Унь энд бургасаар их хийгддэг. Гэрээ зуны улиралд л барьдаг гэнэ. Гараар ширж оёсон хивс нь уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтдэгийг хараад шууд ойлгохоор. Ширээ байхгүй бол газар ширээний бүтээлэг дэвсэж дээр нь идээ будаагаа засч эхэлнэ. Тус бүтээлгэн дээр гишгэхийг ширээн дээр гишгэхтэй адилтгаж цээрлэх ба бүгд газраар сууцгаана. Орон дээрээ хүн суулгахгүй, наагуур нь толгой хөлийг холбосон оосор татчихдаг юм билээ.Махан дээр толгой тавьсан таваг хүндэтгэлийн идээнд орно. Махаа харин ч нэг ялз болгодог юм билээ дэ. Бараг зажилах ч шаардлагагүй. Хүмүүс өөрсдөө яс авч мөлжихгүй, тусгайлан гаргасан хүн бүх махыг хөшиглөж өгнө. Өөх их идэцгээнэ. Наурыз буюу хаврын баяраар иддэг хоол (нэрийг нь мартаж, андуураагүй бол көжэ гэсэн шиг санаж байна) идэж үзсэн. Амтлахад гэдэсний шөлөн дээр будаа хаяад аарц нэмсэн юм шиг санагдсан. Надад таалагдаагүй. Үндэснийх нь хоол болохоор өөрсдөө бол ажирахгүй юм билээ. Энгийн гурилтай шөл нь бол биднийхээс ялгарахгүй.Хэдэн цэвэр ус. Таван богд = Бес богда. Урд нь бас нэг ус нийтлэгдсэн байгаа.Аль аймгийн бүтээгдэхүүнийг нь мартаж.Ховдын Буянтынх уу, Өлгийн Буянтынх уу баттай хэлж мэдэхгүй байна. Аль аль аймаг нь Буянт сумтай. Монголоор бичсэнийг нь бодоход Ховдынх байх.Залгуулаад алкоголь. Казахстаны коньяк.
Астана нэртэй архи. Төгсгөлд нь: надад бэлэглэсэн тоорцог.

No comments:
Post a Comment