Жил болгон Сэк бидэнд зориулж гаднаас манайд худалдаанд байхгүй сонин алкоголь чирч ирдэг юм. Санаачилгатай хүн шүү, хэ-хэ. Энэ жилийнх мууртай япон сархад байв.25 градус, зөөлөн амттай, сакэ-рхүү эд.Гэнэт биднээс холгүй салют буудаж эхлэв. Төстэй нөхдүүд баярлаж байсан биз.
28 August 2012
Зун цагийн хаалт
Энэ жилийн зуны улиралын хаалтын ажиллагаа өргөн дэлгэр явагдаж өндөрлөв. Хагас сайн өдрийн 13 цагт Скай дээр болзож хүнсээ цуглуулж аваад хөдөлцгөөсөн. Жак бид 2 замдаа өөрсдийн зуслангаар дайрсан болохоор цаг гаруй хоцорч очсон. Янзын дулаахан өдөр таарсан да, шорт футболкатай өнжиж бүр орой болсон хойно л зузаалав.Ирсэн чинь нөхдүүд цаг алдалгүй аль хэдийн 5 гар сууж.Мөн шар айргаа задлахаа мэдээж мартаагүй байв.Хоцорсноороо Жак бид 2 тогооч болов. Өдрийн хоолондоо ширмэн дээр элэг сүүл шарж идэцгээв. Улмаар орой хийх шорлогны махаа дарж, ногоогоо цэвэрлэж чанав. 5 гараас хамгийн өндөр оноотой 2 нь гал зуухруу туслах тогоочоор автоматаар томилогдно. Хамаг хар бор ажлыг хөөрхий туслах тогоочид л хийнэ. Махны хувьд: үхрийн сээрний цул авсан - өөх нь алагласан бөгөөд зөөлөн юм да. Дээр нь жаахан хар гол мах нэмэв.Мах дархад үсрээд 3-4 цаг үлдсэн байсан болохоор лимоны хүчил биш уксус ашиглав. Учир нь лимоны кислотаг махаа хурдан зөөллөх гэж их хийвэл гашуун амттай болдог юм. Гал тогооны өрөөний төрх:За тэгээд мах дарагдаж байх хооронд бөхийн тэмцээн явагдсан. Би 1-ийн даваанд Дамбын арслан Сэк-ийг, 2-ын даваанд Шаамарын залуу бөх Хоба-г давж үзүүр түрүүнд Зүүнхараагийн гарьд Ёжик-той таарсан. Далай хамгийн эвгүй өрсөлдөгч - бие нь шуудайнд чигжсэн нойтон элс л гэсэн үг. Ноцолдож ноцолдож, гар хөл цуцаж, алингаа алдаж байж давсан. Маргааш нь хамаг бие булараад алах гэж байна лэ. Барилдааны дараа хэлээ унжуулаад унаад өгсөн, хэсэг хэвтэж байж сэргэсэн, золтой л бөглөрөөд үхчихсэнгүй, цус. Гэвч үр дүнд нь Жигжидийн арслан цолтой болсон до, ха-ха. Шорлог хийх, идэх явцыг залхуураад зураг авч барисанчгүй. Надаас бусад нь л хийсэн дэ хөөрхий: шорлоод, галаа тааруулаад, сэвээд. Би ахлах тогоочийн эрхийг эдэлж заавар өгч пиво шимсэн шигээ л сууж байв. Янзын гоё, нэг үгээр - кайф.
Жил болгон Сэк бидэнд зориулж гаднаас манайд худалдаанд байхгүй сонин алкоголь чирч ирдэг юм. Санаачилгатай хүн шүү, хэ-хэ. Энэ жилийнх мууртай япон сархад байв.25 градус, зөөлөн амттай, сакэ-рхүү эд.Гэнэт биднээс холгүй салют буудаж эхлэв. Төстэй нөхдүүд баярлаж байсан биз.Уулын хүн Булагаа жил болгон ямарваа нэг зүйл тэсэлж дэлбэлдэг уламжлал ёсоороо, нөгөө талаас салют хараад бид дутах ёсгүй гэж үзсэн үү, өөрийн болон бусдын машины ослын дохионы улаан фаеруудыг асаав. Жак шинэ тоглоомтой болсон хүүхэд шиг л хамгийн их баярлаж - энд хүнд хүнд зурагнууд их байна, нийтлээд яахав дэ, хэ-хэ.Пис-пас гэсэн дуу гарч мангал дотор нэг зүйл дэлбэрэв. Нэг овоо гар нь асаагуур хийж нохойтож. Нуугаад яахав, Булагаа байх гэж бодож байна.Би 12 цаг өнгөрөөгөөд халж ирээд ядраад, салхинд цохиулаад, мешокондоо ороод унтсан. Сүүлчийн улс 2-т унтсан байна лэ. Өглөө нь - сушняк. Кола, шийгуа, цэвэр ус г.м. бүтээгдэхүүнүүдийн эрэлт нэмэгдээд л...Амь тарианд хүрэх хүн бараг байсангүй.Урд шөнө нь дэлбэлж орхисон талбайг янзалж цэвэрлэхэд 30-40 мин шаардагдсан. Үлдсэн махаа гаазан дээр гялс шарж идэж аваад, цэвэрлэгээгээ дуусгаад хөдөлцгөөсөн дө. Ингээд дараачийн зун болтол завсарлаж байгаа юм.
Жил болгон Сэк бидэнд зориулж гаднаас манайд худалдаанд байхгүй сонин алкоголь чирч ирдэг юм. Санаачилгатай хүн шүү, хэ-хэ. Энэ жилийнх мууртай япон сархад байв.25 градус, зөөлөн амттай, сакэ-рхүү эд.Гэнэт биднээс холгүй салют буудаж эхлэв. Төстэй нөхдүүд баярлаж байсан биз.
Labels:
free time
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment