2012.06.27. Санкт-Петербург. Литейный мост.Үдэш болж байв. Хоолонд ороод буудлаасаа цүнхээ аваад вокзал зүглэнэ дэ гээд хотын төврүү чигэлцгээлээ. Замд Литейный нэртэй гүүр таарав. Тэр алсад харагдаж байна.Өдөржин алхаад ядарсан байсан тул аажуухан өгслөө.Эрэг дагуу харвал.Нева.Ирсэн зүг аппаратаар сайн татвал Аврора зогсож байгаа.Литейный гэж нэрэлэх нь аргагүй - хашлага нь битүү цутгамал.Нэмэлт мэдээ болгож нэг хүнд түүх ярьж өгье. Зураач голдуу уран бүтээлчидээс бүрдэх Война нэртэй бүлгэм байдаг юм. Бараг Питерт төвтэй байх шүү. Эрүүл бус зүйл их хийдэг улс. Ихэнх нь цагдаад эрэн сурвалжлагдаж байгаа. 2 жилийн өмнө 2010 оны 6-р сарын 14, Че Геварагийн төрсөн өдрөөр энэ бүлгийнхэн гүүр салах мөчид цагаан будгаар гүүрэн дээр эр бэлэг эрхтэн зурж амжсан юм. Уг гүүрийг сонгодог нь учиртай. Гүүр яг ФСБ (Федеральная служба безопасности буюу Аюулаас хамгаалах алба)-ийн эсрэг талд байрлана. Улмаар гүүр цагтаа салдгаараа салсан, 65 метр эрхтэн ФСБ-рүү харж сүндэрлэсэн. Энэхүү акциа нөхдүүд "Хуй в плену у ФСБ!" гэж нэрлэж.Дэлгэрэнгүй мэдээлэл: http://plucer.livejournal.com/265584.html
14 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment