Хот сонирхолтой байх ёстой гэж би үздэг. Гудамжаар нь алхаж байхад инээд, баяр хөөрөөр гэрэлтэх царайнуудаас гадна гудамжны хөгжимчид тааралдаж, зураач барималч нөхдийн уран бүтээл нүд баясгаж байх ёстой. Зүгээр нэг хүрлийсэн хар хүрэл хөшөө хаа нэг газар босголоо гээд хот сонирхолтой болохгүй. Тухайлбал: 23-р сургуулийн өмнө өөрийн нэрэмжит цэцэрлэгт сууж буй Явуухулангийн баримал бол болж байна. Харин хорооллын аюулгүйн тойрог дунд зогсож буй Энэбишийг хараад би "энэ хүн муу зүйл хийгээгүй л байлтай" гэж боддог. Эсвэл Их дэлгүүрийн урд байрлах Битлзийн хана байна: хэзээ нэгэн цагт Пол Маккартни манайд ирээд энэ хананаас хамтлагийн нөхдөө танихгүй бол би гайхахгүй.
Зөв сэтгэлгээний бас нэг жишээ: Саратов хотын захиргаа авилгад баригдаж, төсөв үрэн таран хийж буй явдлыг эсэргүүцсэн бүтээл. Товч, тодорхой, ойлгомжтой, хөгжилтэй.Хэв журмын жижиг зөрчил хамаагүй, гол нь сэтгэх л хэрэгтэй.
24 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment