Сагсай суманд явагдсан бэсрэг наадмын үед зочидтой зураг даруулахаар авчирсан байсан бүргэд. Хөлөнд нь анхаарлаа хандуулна уу.Шувууг хөлнөөс нь уяснаар хол нисгэхгүй.Казах үндэстний хувцас өмсөж, ширэн хамгаалалтын бээлий углаж гаран дээрээ бүргэдийг суулгаж зургаа даруулж болно. 1000 төг. Гараа дээш доош, урагш хойш ялимгүй савлуулах хэрэгтэй юм билээ - бүргэд тэнцвэрээ олох гэж жигүүрээ дэлгэнэ. Зуны улиралд бүргэдийн ан хийдэггүй гэнэ.Харин энэ Алтай таван богд орох замд ууланд таарсан бүргэд. Цатгалан болохоор нисдэггүй юм билээ. Холоос татаж авахдаа аппаратаа чичрүүлчихэж - фокус алга.
12 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment