Манай улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Тайширын усан цахилгаан станц яалт ч үгүй мөн. Урд нь сонин хэвлэлээс мэдээллийг нь уншиж, зургийг нь харж, зурагтаар хүртэл нэвтрүүлэг үзэж байсан хэдий ч яг газар дээр нь өөрөө очих шал ондоо юм. Сүрдмээр.
Хөндийгөөр урсаж байсан голыг хааж далан бариад бүхэл бүтэн нуур үүсгэж. Усны түвшин 1700 метр.Өндрийн зөрүүг энэ зураг бага ч болов мэдрүүлэх байх.
Далангаас буухдаа турбин эргүүлж цахилгаан эрчим хүс үүсгэсэн ус голидролдоо орж цааш хэвийн урсаж замхарна. Говь-Алтай болон Завхан аймгийн төвүүд эндээс эрчим хүч авдаг. Нэмээд Завханы 7 сум. Говь-Алтайн сумын тоог мартаж.
Станцруу нэвтрэхийн тулд уул нүхэлсэн замаар явдаг юм билээ. Энэ пост ерөнхий товч танилцуулга. Удахгүй олон фото тавигдна, хот орохлоор. Stay tuned.
17 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment