1. Тал дээр таван гэр. Алтай хотыг ингэж нэрлэдэг хэмээн надад Говь-Алтайн уугуул иргэн хэлж өгсөн. Би урд нь очиж үзээгүй аймаг. Цаана нь баруун бүсээс ганц Ховд л хоцорч байна. Онгоц сааталгүй хөөрвөл пост нийтлэгдэх үед блогийн редакци агаарт байх болно. Автомат дээр тавьсан постууд нийтлэгддэгээрээ нийтлэгднэ. ЧП болчихгүй бол 19-нд буцаж ирнэ. Сайн сууцгааж байгаарай.Фото-зураг сая Баян-Өлгий зорчих үеийнх.
2. Өнөөдөр буюу 8.15 нь Витя Цой ослоор нас барсан өдөр. Уламжлал ёсоор дурсгалын концерт нь явагдна. Энэ жилийнх River sounds-д болно гэсэн. 13-ны орой би Үлэмжтэй уулзсан, хамт үзэх сонирхолтой хүмүүс байвал мань эртэй холбоо барина уу. Орой гэхэд би Говь-Алтайн Жаргалан суманд явж байх тул энэ жилийн концертыг бас өнжих нь. Харамсалтай. Нодинон Хөвсгөлийн Ренчинлхүмбэ суманд явж таараад бас үзэж чадаагүй юм. Өнөөдрийн постууд Кино хамтлагтай холбоотой байх болно.
Фото: Питер дахь самбар.

No comments:
Post a Comment