9 сая төгрөгөнд жижиг тэрэг худалдаж авах даалгавартай даваа, мягмар гаригуудад гадуур сайн тэнэв. Эгч маань тэрэг авах гээд, сонголт хийхэд нь би туслах үүрэгтэй байв. За тэгээд есөн шидийн машин сонирхож өгсөн дө. Тухайлбал:
Chevrolet Cruise. Энэ тэрэг Suzuki Swift-тэй адилхан, бүх сэлбэг нь ижил. Арай л дэндүү жижиг юм.Nissan Tiida. Төсөвт багтахааргүй байв.Suzuki Swift-ийн шинэ загвар. Урд гар нь амархан мууддаг гэж дуулдсан.Subaru Impreza. Уг нь боломжийн машин.За тэгээд төөрсөөр төрөлдөө гэгчээр сонголт Toyota-гийн машин дээр буух шив дэ. 2005 оны Vitz. Өвөл би Далайд машин сонгоход нь тусалж хамт багагүй газраар орсон юм. Тэр үед Далайд Corolla зарсан хүн энэ машиныг зараад зогсож байв. 9,4 сая гэж байсан тэргийг би 9-д өгчих гэж зүтгээд, зарж байсан ах болохоор 9,1-ээс буухгүй гээд, сүүлдээ дундаа хийж 9 сая 50 мянга дээр тохирсон.
Барьж үзсэн, эвтэйхэн л юм. Салон нь:Ингэхэд, япон машинууд цацрагт идэвхит бодисгүй гэсэн утгатай наалттай ирдэг болж.
31 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment