24 August 2012
Зуслан. Бичээс
Зуслангийн байшинг 90-ээд онд аав өөрийн гараар барьсан. Одоо мэдээж муудаж хуучирсан л да. Тухайн үед модны гачаалал дээд цэгтээ тулсан байсан үе. Тиймээс доторлогоог есөн шидийн хайрцагны фанераар хийсэн байдаг. Би ажилсаг хүн болохоор обой наах, ханаа будах бодол толгойд огт төрдөггүй. Харин ч эсрэгээр: багадаа бороотой өдөр нааран дээр хэвтээд дээш, хажуу тийш харахлаар байдаг байсан бичээсүүд 20 жилийн дараа яг хэвээрээ байрандаа байгаад нь баярладаг. Тэр "востокинторг" гэдэг үгийн үсэгнүүдээр үг зохиож уралддаг байсан. Нүгэлтэй олон үг зохиогддог юм да.
Labels:
inscription,
nostalgia
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment