Гар утсан дээр хуримтлагдсан зурагнуудын ээлжит цуглуулга.
Цэвэрч, ухамсарт орцны хөршүүд.Хотын автозамын хөдөлгөөн арай дэндүү түгжирч байна. 8-р сарын 25-наас эхлээд там болох нь тодорхой. 9-р сарын 1-нд хүүхдүүдээ хөтлөөд явган гарсан нь дээр байх.Онгоцонд байсан сэтгүүлийн хуудаснаас тахийн тухай нийтлэл гарчиглав. Нэгд: 2003 биш 2001 онд теракт болсон л до. Хоёрт: сэтгүүл англи монгол хэлээр хэвлэгдэж. Америк иргэн эх орон нэгтнүүдийнх нь эмгэнэлийн өдөр төрсөн унаганд монголчууд Осама нэр хайрлаад, тэр нь одоо азарга болчихсон давхиж байгаад баярлах нь юу л бол. Казах айлд коньякны шил зуухны хүрхээрийн тулгуурын үүрэг гүйцэтгэж буй байдал.Хөдөлмөрийн аюулгүй байдал.Машины зогсоол дээрх ээлжит шедевр.Онгоцны сэнс гар утасны камернаа.Сагсай сумын нутаг дахь Жаргалант уул. Цаст хайрхан гэж бас нэрлэгддэг юм билээ.Баримт шалгаж байх үед таарсан зарим зүйл. Нэхэмжлэх бичихдээ давхар хүүхдийнхээ цээж бичгийг хийлгэсэн байна.Чимбэ гэсэн нэр Увс аймагт их таардаг. Ондоо аймгаас ийм нэр надтай одоогоор таараагүй. Буриадуудын Жимбэ гэдэгтэй Дөрвөд ястны Чимбэ адил байх гэж таамаглаж байна. Тайлан дээр огноог yyyy.mm.dd форматаар хэвлэх нь зөв. Үгүй тохиолдолд буюу европ, америк форматаар хэвэлсэн үед цаасны зүүн талаас хангалттай зай аваагүй тохиолдолд сар өдөр нь үдэлтэнд орж орхино. Ингээд дансны хуулга дээр оноос нь өөр мэдээлэл хавтаснаас нь татаад татаад харагдахгүй.
13 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment