Оршуулгын товчоонд хүүхэд нь урьдчилан даатгагдсан тохиолдолд нас барах үед нь эцэг эх нь 2-4 фунт стерлингийн ашиг олдог байсан үе Их Британид бий. Даатгалаас олгогдсон мөнгө болон оршуулгын зардлын зөрүү цэвэр ашиг болж ирдэг байв. Ингээд XIX зууны дунд үе гэхэд ядуу өрхүүдэд хүүхдээ алах явдал хэдийнээ газар авсан байна. Яг хэдэн хүүхэд алагдсаныг тооцоход бэрх. Судлаачид жилд 12 мянган хүүхэд эдийн засгийн ашиг сонирхолын золиос болж алагддаг байж гэж одоо ярьдаг. Эцэг эх нь ял шийтгэлээс огтхон ч айхгүй аллага үйлднэ.
Манчестер болон Стаффордын пасторууд нийгмийн доод давхаргын эмэгтэйчүүдээс: "Энэ хүүхэд амьдрахгүй ээ. Оршуулгын товчоонд даатгуулчихсан байгаа" гэсэн зүйл тогтмол сонсодог байж. Ийм товчоо хэдий чинээ олон байна, төдий чинээ хүүхдээ тонилгох нь ашигтай. Учир нь нэг биш хэд хэдэн газар давхар даатгуулчихна, дараа нь бүгдэнгээс нь мөнгө авна шүү дэ. Ихэвчлэн 4-5 товчоонд даатгагддаг байсан боловч нэг "овсгоотой" нөхөр Манчестерийн 19 товчоонд хүүхдээ бүртгүүлсэн баримт бий. 57-95 фунтын ашиг олоо биз.
XIX зуун шинжлэх ухааны нээлт, техникийн прогрессоор баялаг байв. Арай гэгээрсэн хүмүүсийн төлөөлөл өмнө нь ач холбогдол өгдөггүй байсан зүйлд анхаарч эхлэв. Жишээ нь: дэлхийн аль ч булан тохойд хүүхдээ алах үзэгдэл шийтгэл амсдаггүй нь анхаарал татав. Бие биенээсээ алс хол орших янз бүрийн отог омогт ялгаагүй тахир дутуу, гажиг төрсөн хүүхдийг тэр дор нь тонилгодог нь тогтоогдов. Төрөх явцад эх нь эндсэн бол хүүхэд хүн болох магадлал маш бага - эхээс нь өөр хэн ч нялх хүүхдийг тэжээж арчилахгүй. Ялгаа нь гэвэл: Номхон далайн арлуудад эцэг нь тийм хүүхдийг эхийг нь оршуулах үед хамт амьдаар нь булж орхидог байсан бол Хойд туйлд эцэг нь шинээр мэндэлсэн хүүхдээ эхийнх нь цогцсон дээр тавьж амьтны арьс ширэнд боогоод өндөрлөг газар зэрлэг амьтадад идүүлэхээр орхидог байв. Ган зудтай, ургацгүй, өлсгөлөн үед ихэр хүүхэд төрөх юм бол аль сул доройг нь алах үзэгдэл мөн цөөнгүй газар байж. Шалтгаан маш энгийн: эхийнх нь сүү хоёр хүүхдэд хүрэхгүй. Мөн хэцүү цагт гэрийн тэжээвэр амьтадыг алахын оронд хөгшид, хүүхдүүдийг тонилгодог үзэгдэл ч илэрч. Хүйсний хувьд хаана ч эрэгтэй хүүхэд илүү үнэлэгдэж ирсэн - ирээдүйн ажиллах хүч, дайчин, анчин шүү дэ. Харин охин хүүхдийг ачаа тээр шиг хүлээж авах нь элбэг, тиймдээ ч охин үр алагдах нь их. Үүнийгээ гэмт хэрэг биш зайлшгүй хийх ёстой байсан зүйл гэж үзнэ. Баруун-урд азийн зарим овогуудад ийм ёслол байж: эцэг нь хүсээгүй охиныхоо хоолойг огтлоод, олгойдох цусны чиглэл, зайгаар нь удаан хүсэн хүлээж буй хүү хэзээ төрөхийг мэргэлдэг. Харин араб ертөнцөд арай энэрэнгүй: охин үрийг 6 нас хүрэхлээр нь хамаг гоё ганган хувцасыг нь өмсүүлж, үнэртэнээр гоодож аваад эцэг нь гүнзгийн худагруу дагуулж очно. Доош шагайж хар гээд тонгойх үед нь шидчихнэ, тэгээд худгийг булж орхидог. Хүн төрлөхтний түүхэнд есөн шидийн гэрэл гэгээгүй зүйл байх юм да.
30 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment