Ажлаас гарах гэж байхад хуучин ажлын залуу East төв зүүн 4 зам дээр шатаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Би цайны цагаар хүүгээ авахаар тийш зүглэх байсан.
II эмнэлгийн харалдаа ирхэд бөөн утаа харагдаж эхэлсэн.Автобусны буудлын харалдаа дарсан кадр.
Галын машинууд нэмж ирсээр. Цагдаа нар онцгой байдлын албаныхыг саадгүй нэвтрүүлэх үүднээс хөдөлгөөн хааж байв. Зүүн 4 замын бөглөрөл их байсан болохоор буцахдаа Хилийн цэргийн удирдахаар өгсчихсөн чинь долоон дор бөглөрөлд орж 40 гаруй мин. зүгээр зогсов. Галын машинууд Дарь-Эхийн худагнаас ус авч буйтай таарсан.
Нар халхалсан их хар утаа. Намайг өнгөрөх үед ил гал зөвхөн дээвэр дээр л харагдна лэ.
Уулзвар нэвтэрч дуустлаа л зураг дарав.
Салхи баруунаасаа байсан тул хамаг утаа тортог XV хорооллын зүгт явсан.
XV хорооллын талаас харвал энэ. Хоолой хорсгохоор утаатай.
26 January 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment