27 January 2011

Amsterdam. Цуглуулга

2010.04
Гудамжинд байрлах кафенууд нь гоё. Хүнд битүү биш задгай орчинд суух нь илүү тааламж авчирдаг. Мөн хүн (өөрийн эрхгүй) өөр хүмүүсийг харах, өөрийгөө харуулах хүсэлтэй байдаг гэж байгаа.
Гудамжны цаг цөөнгүй таарсан. Янз бүрийн маяг чимэггүй, функцээ л биелүүлэх үүрэгтэй. Сайн дизайн хэрэглэгчидэд анзаарагддаггүйн жишээ юмуу да.Автозамын гэрэлтүүлгэ тросс дээр өлгөөтэй чийдэнгүүдээр шийдэгдэж.
Байшингууд уулзвартаа нийлэх хэсэгтээ дугуйрсан юм уу 45 градусын өнцөг үүсгэх нь элбэг. Энэ нь явган зорчигч, тээврийн хэрэгслийн аль алинд эвтэй.Ногоон байгууламж заавал ногоон өнгөтэй байх албагүй. Гагцхүү хиймэл биш натурал байх ёстой (дуулж байна уу, Баянголын зохион бүтээгчидээ?).
Байшингийн фасадууд дур булаам.
Би Скандинавын 3, нэмээд Дани, Голланд, Бельгийг хүнд амьдрах орчинг хамгийн сайн бүрдүүлж чадсан орнууд гэж хувьдаа боддог. Гэхдээ мэдээж Улаанбаатартаа л амьдарна. Утаа нь сайхан ш дэ, өглөө оройдоо мансуураад. Юун Амстердамын coffeeshop-ууд, хэ-хэ.

2 comments:

  1. Bid bol yamar 1 hemjeend amidraad ur udmaa uldeesen humuus getel ene haraal idsen hotod ur huuhed mini yaana daa l geh bodoh yum.suirel

    ReplyDelete
  2. Zuv bich l dee. 2 jil iluu bolloosh dee. Yum muulahad bas soyol heregtei biz dee.

    ReplyDelete