skip to main |
skip to sidebar
Оны төгсгөлд PC болон laptop-оо форматлаад, файлуудаа цэгцэлсэн юм. Тэгсэн одоо хаана юу хуулснаа олдоггүй, шинэ бүтэцэнд дасах гэж зовж байна. Сая энэ оны анхны кадруудыг газрын мухраас оллоо.
Шинэ оныг гэртээ угтчихаад, ерөнхийлөгч үг хэлж, сүү уухыг нь харчихаад... Ингэхэд, сүү уусан явдлыг юу гэж бодсон бэ? Гайхамшигтай, зөв, буруу, дебил, Элбэгээ худлаа реклам гар?.. Би "архидалттай ингэж тэмцдэггүй л байх шүү, хүү минь ерөнхийлөгч өө" гэж бодоод хүйтэн оргилуун дарс балгаж суусан. Бас хадуурах гэж байна, цааш үргэлжлүүлье. Орцны гадаа Ёжик ирээд залгасан, би ч гарсан. 12 дөнгөж өнгөрч, энд тэнд салют буудсаар, болгоомжгүй, халамцуу нэгэн нь салютандаа хуруу гараа түлж тасдсан, шампанскийн бөглөөнд нүд амаа онуулахад бэлэн байсан цаг гэхүү дэ. Төв талбай дээр юу ч байхгүй, паркд ард олон цугларч буй гэхээр нь тийш зүгэллээ хөөрхий. 120 мянгатаас наашилж буй хэсэг нөхөдтэй тэнд болзов. Яваад очсон, урдаас энэ оны анхны салаавч - цагдаа нар дотогш оруулсангүй.Арга хэмжээ тарсан, эрт ирэхгүй яасан юм гэж байх юм. 3,14z! Энэ чинь Шинэ жил шүү дэ, ямар юмны чинь цагийн хязгаар, хараал ид гэж! хэмээн хэлмээр санагдавч хэн цагдаа нартай оны эхний өдөр зууралдахыг хүсэх билээ, дотроо хараасаар цааш явцгаав. Сөүл ресторан талаас парк онгорхой боловч дотор нь орход бас л хашаанд тулна.Хүйтэнд хөлдүү шахуу шампанск ёстой ордоггүй юм билээ. Хэдүүлээ зургаа даруулчихаад яаж зүгээх байхав, Уулын хүн салют гаргаж ирээд ханатал баясав.
Салют буудах мөчид дарсан кадрууд. Зураг (_|_) байна уу? Тэр тэгнээ, хэ-хэ.
Даарсан улс машинууддаа чихэж аваад нэгнийдээ очицгоосон до.
No comments:
Post a Comment