Түрүүч нь энд.
15-нд байсан шүүх хурал 27-ны өдрийг хүртэл хойшилсон. Буруутгаж ял оноох нь эхний өдрөөс л мэдрэгдэж байв. Улмаар 30-нд бүх нийтийн анхаарал баярт төвлөрч байхад Платон Лебедев, Михаил Ходорковский нарт 14 жилийн ял оноолоо. Ходорковский 2003 онд баривчлагдаад улмаар 2005 онд 9 жилээр таслагдаад ялаа эдэлж байсан юм.
Би гайхаад байгаа юм. 90-ээд оны эхэн үе нь хойд хөршид зэрлэг балмад, ороо бусгаа цаг үе байсан уу? Байсан. Зэрлэг капитализм гэдэг шиг хөрөнгө бий болгосон ихэнх хүн тодорхой хэмжээгээр хууль зөрчсөн л байгаа, ойлгомжтой. Энэ хүн Абрамович, Дерипаска шиг төр засагт тал засч олзоо хуваалцаагүй, Березовский шиг тэрсэлдэж чоно нохой болоогүй. Өөрийн хөдөлмөрөөр олсон зүйлээ төрийн аппараттай хуваалцаагүйн төлөө лайгаа эдэлж буй юм болов уу да. Төр мань эрийг торны ард суулгаад, Юкос-ын дампуурлыг зарлаад суурин дээр нь Роснефтийг байгуулсан шүү дэ.
Татвар нуун дарагдуулсан байж болно (эсрэгээр татварааа үнэнчээр төлж байсан гэж би хувьдаа үздэг), залилан хийсэн байж болно (би ингэсэн гэж бодохгүй байна), гэвч яаж өмч хулгайлсан байж таарах вэ? Өөрөө өөрийнхөө компаниас хулгайлна гэж юу байхав. Нийт дүндээ 23 жилийн ял хүний амьдралыг тэр чигт нь үгүй хийж буй явдал мөн. Одоо 47 настай хүн хэдтэйдээ гарах вэ? Медведев ч юм уу Путин сонгуулийн компанит ажлын үеэр өршөөл зарлаж суллаж магад. Гэхдээ тэгсэн тэгээгүй өөрсдөө бат сонгогдож гарч ирэх тул магадлал бага л да.Эхнэр, охин, ээж нь ялын тогтоолын дараа.
01 January 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Монгол иймэрхүү зүйл болсон шүү дээ Анод банк жишээ нь байна. Ходорковский яагаад ч чекистийг барахгүй л дээ. Мань нөхөр Путины өрсөлдөгчөөр сонгуульд оролцох гэж байгаад иймэрхүү юм болчихсон уу үгүй юу
ReplyDelete