02 January 2011

Бензин хэмнэгч

Суваг эргүүлж байсан чинь шатахуун хэмнэгч төхөөрөмжийн сурталчилгаа гарч байх юм.
Шатахуун хэмнэдэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг би хульхи зүйл гэж боддог.
Яагаад гэж үү?
Машин үйлдвэрлэгчид мангар улс биш. Хэрэв суртачилаад буй янз бүрийн төхөөрөмжүүд үнэхээр бодитойгоор шатахуун зарцуулалтыг бууруулдаг бол автомашин үйлдвэрээсээ энэхүү төхөөрөмжтэй юм уу аналог технологиор шатахуун хэмнэдэг хувилбараар гарна.
Мөн төхөөрөмж хэлбэртэй биш моторлуу хийдэг шатахуун зарцуулалт багасгагч шингэнүүд байдаг. Бүр бүтэхгүй зүйл. Моторлуу зөвхөн масло л хийх хэрэгтэй.

3 comments:

  1. сэтгэл санаагаараа өөдрөг байхад тусалдаг эд байхгүй юу тэр чинь...

    ReplyDelete
  2. Юу ч мэдэхгүй бол олон юм бичих хэрэггүй ш дэ

    ReplyDelete
  3. Өөрийгөө хэлчих шиг боллоо.

    ReplyDelete