
Экспедицийн гишүүн болох нөхцөл дунд гэр бүлгүй байх гэж заажээ. Эргэж ирэх баталгаа байхгүй. Мөн гэрээг цусаараа бичсэн гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Бас чавганы ясыг хага хазах шаардлага тавигдаж байж. Учир нь туйлд тэс хөлдсөн хүнс хэрэглэнэ хэмээн тооцож. Экспедицийн эхний үед л гэхэд бөөн асуудал тулгарсан. Экваторын бүсэд температур +37°С хүрч хүнсний нөөцүүд муудав. Нохойнууд халууныг даалгүй үхсээр цор ганц нохой амьд хоцорсон. Экипаж хоногт ганц аяга цэнгэг ус л хэрэглэж байв. Ахлагч эх оронруугаа буцаж санхүүжилт нэмж олохоор болон шинэ ноход авчирхаар явсан.
Антарктидад хүрээд 5 хүнээс бүрдэх баг 20 хоногийн хүнсний нөөцтөй туйлыг зорив. Хоногт ихдээ л 15 км зам туулж байв. Өмнөдийн 80°05’ өргөрөг, барууны 156°37’ уртрага хүрээд экспепицийн ахлагч Нобу Сирасэ цааш явах боломжгүй, буцсан нь дээр гэдгийг ойлгосон. Сирасэ хүрсэн газартаа Ямато цасан хөндий гэдэг нэр өгөөд Японы далбайг зоогоод нээсэн бүх газруудыг Япон улсын өмч гэж зарлажээ. Мөн цасанд хандив өргөсөн 10 мянган хүний нэр бүхий төмөр бортго булав.
Эх орондоо буцаж ирээд багийн гишүүддээ хөлс мөнгийг нь өгөхөөр дэслэгч Сирасэ багагүй хөөцөлдсөн. Өөрийн байшин, усан онгоц, бүх тоног төхөөрөмжөө зараад ч хүрсэнгүй. Тэрбээр 23 жилийн турш өрөө төлсөн байна.
Их тэсвэр тэвчээртэй зоригтой хүн байж
ReplyDeleteJapanuud iim setgehuitei bolohoor amjiltad hurdeg gej bi boddog. BUSHIDO
ReplyDelete