Улс үндэстэн болгон өөрийн түүх соёлоор бахархадаг. Сонирхолтой шүү, уйдахгүй. Над шиг мэдлэг нимгэн нөхөр цөмийн физикийн ном уншина гэж байхгүй тул түүхээ барьсан нь дээр. Мөн аливаа улс гүрний түүхээс илүү сонирхол татдаг үе бий. Ихэвчлэн дайн дажин, хувьсгал, мандаж байсан цаг үе нь анхааралд өртдөг. Жишээ:
Монгол: нэгдэж Их гүрэн болсон цаг үе, дэлхийн талыг дайлаар мордсон нь уншихад урамтай, хоорондоо алалцаж, манжийн дарлалд 200 жил болсон үеийг унших тоолонд "ээ новш гэж, яаж толгой нь эргэхээрээ тийм сайхан ололт амжилтаа (_|_) болгодог байна" гэсэн бодол л төрдөг. Мөн манай XX зууны түүх сонирхолтой шүү. 21 оны хувьсгал, үймээн самуун, Халх гол, хэлмэгдүүлэлт г.м.
Орос: мэдээж Дэлхийн I, II дайн, октябрийн хувьсгал, иргэний дайн, Сталин, Иван Грозный г.м. тирануудын засаглал, Суворов, Петр I-ийн үе, Бонапарттай хийсэн дайн.
Америк: иргэний дайн, 30-аад оны эдийн засгийн хөгжил, Вьетнамын болон одоо Афган, Иракд хийж буй дайн. Мөн испаничиуд тус тивийг нээсний дараахан явуулж байсан харгислал сонирхолтой.
Франц: хувьсгал, араас нь залгасан якобинчууд болон Наполеоны үе. Африкийн колончилол.
Куба, Ардчилсан Солонгос: энэ 2 улсын одоогийн амьдрал нь өөрөө сонирхолтой сэдэв.
21 January 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Хаха Куба, ардчилсан Со 2-г гоё хэлсэн
ReplyDelete