23 January 2011

Гүйдэг мөр

Ойрын хэдэн өдөрт гүйдэг мөр бүхий самбар байрлуулсан автомашин нилээн хэд таарлаа. Сурталчилгаа явуулж байна лэ. Бөглөрөлд ч юм уу гэрлэн дохион дээр зогсож байхад яахав дэ, цаг алхад тус юм да.Энэхүү самбарт текст хэрхэн оруулдгийг мэдэх хүн байна уу? Маш энгийн аргаар оруулдаг бол сайхан л юм. Тэгвэл сурталчилгаа явуулахгүй ондоогоор ашиглаж болно. Битүү бөглөрөл байхад ард мудак сигналдаад байвал "Яарч байна уу? Дээгүүр нисээд гар ;-)" гэсэн текстийг гүйдэг мөртөө оруулж таашаал авах хэрэгтэй. Эсвэл гүйдэг мөр нь машины хөгжимнөөс юмуу FM модулятороос жолооч ямар дуу сонсож буйг таниад шууд харуулдаг бол лут. Жишээ нь: гэрлэн дохион дээр зогсонгуутаа нэгэндээ хэлэх нь л дэ: "Хараа, урд талын УБҮ серийн дугаар бүхий тусгай хамгаалалтын тэрэг ямар алиа зүйл сонсож байгааг" г.м.

2 comments:

  1. Хаха таны санаанууд харин гоёийм бишөө

    ReplyDelete
  2. хэхэ. РС-нээс оруулдаг шиг санагдаж байна текстыг нь. Үхсэндээ сигналдаад байгаа юм бэ. Урд саад байгааг харахгүй байна уу сохороо гэх мэтчилэн текст урсгаж болох юм

    ReplyDelete