Би хагас жилийн өмнө доорх постыг нийтэлж байсан. Сайт анх нээгдэхдээ ямар байсан, яг л тэр чигээрээ оршиж байна. Уг нь хөгжих хэрэгтэй. Наад захын жишээ: iPhone дээр газрын зураг ачаалагддаггүй. Мөн бичиглэлүүд хэзээ нэмэгдсэн нь тодорхой бус. 5 минутын өмнөх мэдээ ч юм уу 5 цагийн өмнөх үү, бүү мэд. Огноо нийтлэх хэцүү байна уу? Доороо зохиогчийн эрх шиг анхааруулга нийтлэхэд бол хэцүү биш, тиймээ? Ухаандаа нэг нөхөр төв зам бөглөөтэйг эндээс хараад ондоо газар мэдэгдэж болохгүйнээ? Ийм үйлдэлд "Холуу очиж хуц!" гэж хариулах хэрэгтэй. Ийм төрлийн мэдээлэл нээлттэй, хэн дуртай нь авч ашиглах боломжтой байх ёстой.

Сая 1-р сарын 3-нд хүмүүс мэдээллээр цангасан байдалтай байх шиг байв. Энэ өдөр блог бүх цаг үеийн рекорд-оо эвдсэн. 270 хүн 312 хандалтаар 886 хуудас сонирхосон байх юм.


Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сайт: www.its.mn
Улаанбаатар хотын төв хэсгийн замын ачааллыг онлайнаар шууд харах боломжтой болж.
Энэ бол тоглоомчгүй дэвшил шүү. Жишээ: машиндаа суухдаа гар утаснаасаа хаана түгжирэлтэй байгааг харчихаад замаа сонгоод хөдлөх жишээний.
nice web :) thanks
ReplyDelete