23 January 2011

Лениний музей дахь зах

Цагаан сар гэтэж мярайсаар дөхөж байна. 8 хүрээгүй балчир, 80 гарсан хөгшидийн баяр л да. "Чи яасан муухай зүйл ярьж байна? Ардын уламжлал, энээ тэрээ..." гэх гээ юу? Наад үзэл бодлоо өвөртөө тээгээд өөхтэй буузаа дуугүй чимхэ.
Хуучин ялалтын талбай дээр гардаг байсан цагаан идээний худалдааг Лениний музей дотор оруулж. Оруулах оруулахдаа 3 давхарт нь. Настай иргэддээ бид хайртай шүү дэ, шатаар өгсөх эрүүл мэндэд нь мэдээж сайнаар нөлөөлнө. Аахилж уухилсаар эмээ өвөө нар 3 давхарт гараад ирэнгүүт
сайхан гэгч тавагтай идээ угтна.
Лениний багагүй хэмжээний бюст юнтелийн фон дээр сонин л харагддаг юм билээ. Ногооноор будчихгүй дэ, Шрек-тэй төстэй толгой болохгүй юу, хэ-хэ.
Гэхдээ хувьсгал хийж, дайнд ялж, сансарт хүн хөөргөж, социализм байгуулж буйг дүрсэлсэн хананы фон дээр цагаан идээ зарж буй үзэгдэл бүр сайхан харагдна.
Бид аливаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа гарамгай шүү. Архи үйлдвэрлэгч компаниуд талбайн мөнгө төлөх чадвартай тул саруул цэлгэр павильонуудад байрлаж байна. Харин цагаан идээ худалдаалагч олныг 2 хүн арай гэж зөрөх нарийн гэгч коридорт хоёр хуваагаад чихэж орхиж. Ирж буй хүмүүсийн 80% тэнд шахцалдна. Сул тайлбай эргэн тойронд нь байхад шүү дэ. Өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуугаад яахав.
Дараа нь орос чихрийн дэлгүүр, Өгөөж хоёроор ороод харих шив дэ. Дараагийн амралтын өдрүүдээр нэг гарвал гараад дуусгана да. За яахав, жилд ганц юм да, энэ Цагаан сар гэгч толгойн өвчин баяр...

2 comments:

  1. цагаан сар ийм байдлаараа бол шал дэмий. чаддаг бол бүгдийг нь өөрчилмөөр. ингэж хийгээд байвал би хөгширсөн ч гэсэн цагаан сар хийхгүй. Алт

    ReplyDelete
  2. Ene barilgad mongoliin shildeg gesen zuils shingesen baidag.hoomol moisaik hoshoo.... daanch malnuud BOOV zardag gazar bolj dee.yalanguyaa ter Mosaik n uneheer goy.Davaa

    ReplyDelete