01 January 2011

Аймшигтай

Энэ хорвоод хамгийн утгагүй, хэрцгий зүйл - терроризм. Зүв зүгээр явж байтал тэсрэлт болоод л түмэн хүний амьдралд хар мөр татагдна.1998 он. Хойд Ирланд. Энгийн нэг амралтын өдөр. Энэ зураг дэлбэрэлт болохоос хэдхэн хоромын өмнө хийгдсэн. Хажууд зогсож буй улаан машины тээшин дахь бөмбөг одоохон дэлбэрнэ. Халдлаганд 29 хүний алтан амь үрэгдсэн. ө.х. энэ зурган дээр гарсан ихэнх хүн байхгүй болсон гэсэн үг. Тэсрэлтийн дараа хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийнхан олсон фотоаппаратаас гарч ирэн зураг юм.

No comments:

Post a Comment