19 March 2013

Гал зуухны тавилга

Өнөөдөр нэг уншигч гал зуухны тавилгын тухай асууж (сая пост бичиж дуусах хооронд залгаж ч асуулаа). Нэмэлт мэдээлэл өгөх нь зөв байх.
Нодинон жил гал зууханд тавилга авах шаардлага тулгарсан юм. Над мэтийн орлого багатай нөхөр Ganbros шиг газар захиалга өгөх нь хол хэвтнэ. Тиймээс хөнжилийн хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр эсгэрэхээс өөр аргагүй. Ер нь данаа л тулгардаг асуудал л да, нуугаад яахав, хэ-хэ. Мишээл Экспо-гоор улаа эргэтэл тэнсний эцэст нэг компанид захиалга өгсөн. Үүнд Ганброс-д ажиллаж байсан нэг сайн нөхрийн зөвөлгөө бас нөлөөлсөн л дө.
Мэдээж гал тогооны өрөөний тавилга мод байвал сайн. Гэхдээ энэ нь өртөг өндөр, чанга тусна. Тиймээс шахмал ДСП дээр бууж буй юм. Ерөнхийдөө ихэнх тавилга шахмал материалаар хийгдсэн байдаг юм билээ. Солонгос, Польш улсын бүтээгдэхүүн гоё, гэхдээ мань мэт үзүүлэнгийн материалын гадаргыг хальт илээд өнгөрхөөс өөр аргагүй.
За тэгээд захиалгаар хийлгэх дээр бууж таарна. Энд ганц зүйл анхаарах хэрэгтэй. Нугас, гүйдэг замуудыг стандарт (хужаа гэсэн үг) биш, барууныхаар хийлгэх хэрэгтэй. Blum гэдэг Австри фирмийн нугас, зам манайд байдаг юм билээ. Мөнгө хүрэхгүй бол зөвхөн шургуулгануудаа хийлгэх нь зөв. Нугаснуудыг дараа нь солих боломжтой байдаг бол шургуулгануудын замыг сүүлд шинэчилнээ - ац. Зам нь зөрнө. Мөн чадавхи бий бол тавцанг органик чулуугаар хийлгэх нь зөв. Шахмал чулуун дээр халуун сав суулга тавиа л бол цуу үсэрнэ, толгойгоо шаана.
Бүх зүйлийг зохицуулна гэж мэдээж байхгүй, хальт судалсан болоод л наймаа хийх шиг сайхан зүйл үгүй. Ядаж сэтгэлд сэвгүй. Дараа нь сапирвал тэр л биз, өөрийн санаа өөртөө зөв байсан хойно, одоо яалтай ч билээ, хэ-хэ.

2 comments:

  1. hi ganzo. ene blumiin nugas zam ene teriig haanaas olj boloh be?

    ReplyDelete
  2. Гадуур хаана зарж байгааг хэлж мэдэхгүй байна. Би захиалга өгөхдөө blum-ын нугастай хийгээрэй л гэсэн.

    ReplyDelete