29 June 2012

Сонгууль

UPD 2012.06.29 22:00
Монголдоо ирээд сурталчилгаанууд сонирхолоо. Сонгодог бүтээл энэ л байна:


Хүний байранд сайхан амьдарцгаая гэсэн сүүлчийн өгүүлбэр элэг гөшөөх шахлаа.

Сонгууль - 2012 2012.06.28 10:00
Өглөө Москвад орж ирлээ. Буудлын ачаа хадгалалтаас чемоданаа авах санаатай сууж байна. Буудлын free wi-fi-гийн буяныг эдэлж байна гэхүү дэ. Орой онгоцонд сууж маргааш өглөө УБ-т газардна. Тиймээс сонгууль өгөхгүй нь тодорхой. Тэгсэн хэдий ч миний үзэл бодол 4 жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй: Выборы! Выборы! Кандидаты - 3,14доры!


Сонгууль - 2008 2008.10.12 08:45
Орон нутгийн сонгууль өнөөдөр явагдаж байгаа билээ. Энэхүү үйл явдалд зориулж Ska чиглэлээр дуулдаг, дуулиант "группировка Ленинград"-ын гоцлол дуучин Сергей Шнуров буюу энгийнээр Шнурын "Выборы" дууг нийтэлж байна. Гоё дуу байгаа, үгийг нь анхааралтай сонсох хэрэгтэй ;-)

No comments:

Post a Comment