Манай хотын гудамжинд иймэрхүү зүйл таарах нь энгийн үзэгдэл.Гэр хороололд ялгаагүй - хоггүй газар олж гишгэхэд бэрх.Энд жижиг оворын хогын савны дутагдал ч бий, хог ачигч машинууд хаанаа ч хүрэлцдэггүй ч нөлөөтэй, нэмээд манай "ухамсарт" иргэд хогоо хаана ч хамаагүй хаядаг нь хамгийн гол асуудал. Гудамжны том оворын хогын сав гэсэн ойлголт манайд байхгүй. Оронд нь ийм зүйл зохиосон.Мэдээж хэрэг энэ нь юу ч байхгүй байснаас дээр. Гэхдээ өнгө үзэмж бол бас байнаа байна. Мөн энэ хашлаганы торны завсар жижиг хог буцаж гардаг дутагдал бий. Хөгжилтэй орнуудад том хэмжээтэй, тагтай, заримдаа дугутай хогын сав өргөн ашигладаг бөгөөд хүмүүсийн нүднээс далдалж хаалтны цаана байрлуулах нь их. Мөн газар доор сав нь байрлах хувилбар бий. Газар дээрхийн харвал энгийн хогын сав, гэвч хог агуулах хэмжээ нь том - түүний доор орших нүхэнд бузар том уут бий.
7 хоногт 1 удаа ч юм уу дунд оворын крантай хогны машин ирж уутыг суллана. Сүүлийн үед бункергүй орон сууц баригдах нь элбэгшсэн. Гадаа нь жижиг хэмжээний төмөр торон хашлага юм уу үзээрийн контейнер байрлуулдаг. Оронд нь газар доор байрлах сав байж болно. Олон тооны сав байж л байна биз, өөр өөр өнгийн. Өнгө болгон - хогны төрөл. Ер нь одооноос цаас, пластик, шил, дахин боловсрохгүй бүтээгдэхүүн г.м.-ийг ангилдаг болгохоор ажиллах хэрэгтэй, хогны төрөлд нь өнгө харгалзуулаад.
Газар доорх хогны сав нь ууттай биш төмөр контейнертэй хувилбараар бас оршидог. Шууд ачаад явчихдаг, оронд нь авчирсан хоосон төмөр савыг байрлуулчихна.
Барилгын хог гэдэг - тусдаа сэдэв. Би л юм хийж байна гэсэн шиг эргэн тойрноо сүйтгэж байж жаахан зүйл босгодог нь бидний зан.
02 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment