06 May 2012

Сурганы сэдвээр

Сурган хүмүүжүүлэхтэй холбоотой пост нийтэлье. Аль нодинон жил бичиж байгаа дутуу орхисон байна, сая гүйцээлээ. Хүүхэд хүмүүжүүлхэд (болон өөрт чинь ч хэрэг болж магад) баримтлах зарчимуудыг авч үзье.
Нэгдүгээр (бөгөөд хамгийн энгийн) дүрэм: Алтан дундажийг баримтал. Сайн зүйлд ч гэсэн хэмжээ хязгаар гэж байдгийг байнга санаж яв. Хэмжээ хязгаараа мэдэхээ байхын жишээнүүд: шунал тачаал, залхуурал, мансуурал, өөртөө үл итгэх юмуу эсрэгээр биеэ хэт тоох.
Хоёр: Бусдад өвчин учруулж болохгүй. Мөн л энгийн дүрэм: бусдыг бүү цохь, далавч жигүүрийг нь битгий хугал, нэг үгээр "добрый бай". Амьтан тамалж байгаа бол хүн зовооход ганц алхам дутуу байгаагийн шинж. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл, садизм урган гардаг.
Гуравдугаар дүрэм дагаж мөрдөхөд хэцүү: чи хамгийн сайн, гоё, ухаантай нь биш. Ээж чинь чамд хамгийн ухаантай сайн хүүхэд нь чи гэдгийг мянга хэлсэн ч хамаагүй. Өөр хүмүүс бас бий бөгөөд тэдгээр хүмүүс ч гэсэн хэн нэгэнд хамгийн шилдэг нь. Хорвоо
дан ганц чамд зориулагдаагүй. Тиймээс бусдыг хүндэл, нөхөрлө. Асуудлуудын олонх нь энэ дүрэмийг ойлгоогүйгээс үүдэлтэй. Негр, хужаа, гомо г.м.-ээр хэнийг ч ялгаварлах хэрэггүй. Мөн үнэн зөв ганц шашин, бусдаас илүү үндэстэн ястан гэж байхгүй.
Энийг ойлгохгүй бол хүн яаж ийгээд л ондоо нэгнийгээ үзэн ядах шалтаг шалтгаан олдог. Сан-Доминго дахь бослогын үеэр хар боолууд "Цагаан хүмүүс Христийг алсан! Бүх цагаан арьстнуудыг хүйс тэмтэрье!" уриатай
цагаан арьстнуудыг хядаж байсан юм.
Шашин шүтлэгийн ёс заншилууд бол хиймэл зүйл. Янз бүрийн мацаг өргөл барих, загалмайтны дайн, сайн өдөр, бурханы нэрийг дуудаж болохгүй г.м зүйлд анхаарах хэрэггүй.
Тусдаа авч үзэх хэрэгтэй асуудлууд - худал ярих болон хараал урсгах. Жижиг хүүхэд худал ярьж эхэлж байна гэдэг нь хүмүүжил муу, эвдэрч буйн шинж биш. Харин ч оюун ухаан нь тэлж, хөгжилд нь үсрэлт явагдсаных. Хорвоо ондоо байж болохыг ойлгосон гэсэн үг. Бүхэлд нь авч үзвэл: худал хуурмаг дээр уран зохиол, театрын болон кино урлаг, реклам сурталчилгаа оршин тогтодог юм. Хорон санаа агуулаагүй бол худал ярих нь үндсэндээ фантазлал шүү дэ. Хараал бол гэм хоргүй цагийн гарз зүйл. Эмоцио илэрхийлэх нэг арга зам. Анхаарлын тэмдэг.

No comments:

Post a Comment