2012.01.12 11:00
Эмзэг сэдвээр яагаад ярилцахгүй байна?
2012.01.10 16:24
Доорх зурган дээр АНУ-ын мужуудын хочийг харуулсан байгаа.Дэлгэрэнгүйг ч сонирхож болно: http://en.wikipedia.org/wiki/List_of_U.S._state_nicknames
Муж, дүүрэг, амьдарч буй орчноос нь хамаатуулж, эсвэл болоод өнгөрсөн нэг үйл явдлаас хамаарч нэр хоч өгөх явдал дэлхийн бөмбөрцгийн хаана л бол хаана тааралддаг.
Жишээ нь хойд хөршид: Перьм хотынх бол - шорвог чихт. Энд давсны олборлолт явагддаг байсан бөгөөд шуудайтай давс зөөсөн хүмүүсийн чих нь түлэгдээд, улааж хавагнадаг байснаас үүдэлтэй хоч. Ийм жишээ хар мянга.
За одоо Америк ба Оросыг орхиод Монголд минь юу гэдгийг хамтдаа санацгаая. Битгий гомдоорой, би хэн нэгнийг нутаг ус, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь гомдоох гээгүй юм шүү. Бүгд мэддэг хэрнээ дэргэд нь хэлж чаддаггүй зүйлийг л цуглуулж байна.
Архангайн Тариатынх - танк хүлэгч.
Баянхонгорчууд - тарвага.
Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой.
Дундговийн хүнийг айрагны хүүхэд.
Өвөрхангайнх - өмд гутлын хулгайч.
Сүхбаатарын сайран хөлтүүд.
Төв - шанага нь тав, шавхруу нь гурав.
Хэнтийн Жаргалтхаан - тарвага буудуулагч.
Цааш үргэлжлүүлээрэй. Нэгдсэн нэг жагсаалттай болцгооё! :-)
Үндэс угсаагаар нь ялгаварлахыг би ерөөс дэмждэггүй. Тухайлбал: Увс - баяд, дөрвөд. Хэнтий, Дорнод - буриад. Баян-Өлгий - казах. Хөвсгөл - дархад г.м. Тод жишээ: шулга торгууд.
12 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Ховдынх хоорон санаатан
ReplyDeleteХовдынх хоорон санаатан
ReplyDeleteЗавханы завхай загас нь хүртэл т******
ReplyDeleteгэдгийн байна лээ хэхэ