20 January 2012

Чийдэн

2012.01.20 20:40
Жадамбаагаас мэйл ирж:

Блог дээрээ чийдэнгийн талаар пост гаргачихсан байхаар Монголика гэдэг газрын чийдэнгийн зургыг явууллааа. Өчигдөрхөн авсан шинэхэн зураг шүү.
Бас содон шийдэлтэй байна лээ. Харин тусгалын хувьд тийм сайн биш санагдсан.
зургын чанар утсаараа авсан болохоор (_I_) байх шүү хэхэ2012.01.20 11:51
Лениний хэлсэн нэг үг бий: Коммунизм – это Советская власть плюс электрификация всей страны. Эндээс хурдан халалтын (вольфрам голтой) чийдэнгүүдийг "лампочка Ильича" гэдэг болсон. Энэ чийдэн нь хурц гэрэл цацруулдаг, гэрлийн туяа шар өнгөтэй болохоор дулаан өгч буй мэт байдаг.
Гэвч сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй чийдэн гэдэг балай зүйл гарч ирсэн. Ийм чийдэн нь хүйтэн цагаан юм уу хөх өнгийн гэрэл өгдөг. Гол нь үлбийсэн гэрэлтүүлгэ өгдөг дутагдалтай.Чийдэнтэй холбоотой бас нэг пост бий шүү нөхдөө.

No comments:

Post a Comment