Сүүлчийн iPhone маань 2 жилийн нүүрээ үзэх гэж байна. Энэ хугацаанд ширүүн гараар орж, амьдрах чадварыг нь шууд утгаар хээрийн нөхцөлд шалгасан гэж хэлж болно. Одоо утас минь:
- Wi-Fi нь ажиллагаагүй;
- Цэнэг нь гэрлийн хурдаар дуусдаг;
- Дээд талын унтраадаг товч нь ажиллагаагүй болсон.
Юм хэлж чаддагсан бол намайг "сайнаар дурсах" нь ойлгомжтой. Дээрх хугацаанд би 2 зүйлийг маш сайн ойлгосон. Үүнд:
1. Хүний хуруу гар болон хацар эрүүний хэсэг тослог ихтэй байдаг юм байна.
2. Гэдэргээ харж хэвтэх үедээ утсаа битгий оролдож бай. Нүүрэн дээрээ утсаа буулгаж үзсэн нэгэн нь энэ мөрийг уншаад өөрийн эрхгүй инээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
09 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Maybe time for IPhone4S then? Ali esvel Iphone5-iig huleegeed baina uu?
ReplyDelete