2 дугаар сарын нэгнээс төсвийнхөний цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө гэсэн таамаглал байсан уу? Байсан. Гэхдээ шатахууны үнэ урьдчилаад ийм өндөр болчихно гэж арай бодоогүй л дэ. 3,14z! Шатахууны импортын асуудлаа төр 100% өөрийн мэдэлд авмаар юм. Би энэ хэдэн импортлогч компанид (НИК болон Петровис, Магнай трейд, Жаст ойл, Шунхлай, Сод Монгол г.м.) ер итгэхгүй байна.
Тэргээ 5 дахь өдөр найздаа өгөөд явуулчихсан байсан болохоор бензин аваарай гэсэн анхааруулгыг дууллаа гэхэд түлшний саваа дүүргэж чадахааргүй байв. Өнөөдөр Сонсголон орж эмнэлэгт хүн эргэсэн юм. Буцах замдаа Сод Монголын ШТС хуучин үнээр борлуулалт хийж байхаар нь бак-аа дүүргэчих санаатай дараалалд зогслоо. Урд төдийлөн олон тэрэг байгаагүй боловч бүгд савныхаа хэмжээгээр авч байсан болохоор удаан гэгч урагшилж байв.Хажууд мангар том бульдозер ДТ авч буйг хараад дотроо энэ мангасын ард зогсоогүй нь яамай да, сав нь дүүртэл удна да гэж бодож дуусаагүй байтал 92 дууссан шүү гэж орилдог байгаа.Ерөөсөө миний урд талын машинаас эхлээд 92 өгөхөө больчихлоо. Хайран очерлосон 30 минут, хүүр гэж. Гэхдээ бензин нь дуусаагүй, зүгээр түгээлтийг л зогсоосон болов уу гэсэн хар надад төрсөн.Тэр бор хаалганаас нэг нөхөр гүйж гарч ирээд, бензин түгээгчид нэг хоёр үг хэлхэд "Бензин дууссан шүү!" болоод явчихсан. Би цонхоороо "Ингэх байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм?" гэхэд "Сая дуусчихлаа шүү дэ 92!" гэсэн хариу сонсдов. Нэг "За тэгвэл үнэн худалыг нь шалгая. Хошууг хийгээд үнийн дүнг оруул, бензин гарахгүй бол би итгэе" гэж новширдог юм билүү гэснээ за хар лай, гэрлүүгээ харих минь, угийн миний хэлснээр хийх нь юу л бол гээд хөдөлсөн.
08 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment