Хагас сайн өдрийн үдэш болсон үйл явдал. Ажлаасаа нилээн орой орж ирээд хоол цайгаа уучихаад ганц кино үзчих санаатай суваг сольж суув. ТВ9 дээр Кевин Костнерийн тоглосон кино гарч байна. Урд нь үзээгүй кино байсан болохоор сонирхоод цааш суваг эргүүлэхээ болив. Тэгтэл яг 12 цагт киног дундуур нь таслаад S-night нэртэй нэвтрүүлэг цацагдаж эхлэв.Шууд нэвтрүүлэг байсан бөгөөд СТА Цогтдэлгэр оролцсон. Би мань эрийг сүүлдээ тоглоомчгүй өрөвдсөн. ТВ9-ийн хариуцлагагүй ажилчидын золиос болж есөн бусаараа дуудуулсан да. Өөрөө эфирт гарч буйдаа баяртай байх шиг байна лэ, тэр доор нь хүмүүс юу бичиж буйг мэдэх биш дэ хөөрхий.Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч болно гэж үзэж байна (мэдээж үзэгчидээс биш ТВ9-с нэхэмжилэх хэрэгтэй). Үзэгчид ч үзэгчид дэ, ямар ч уран цэцэн үгтэй юм.Нэвтрүүлэг эхлэх үед би юу болж буйг сайн ойлгоогүй, сурталчилгаа юм байх гэтэл шууд ярилцлага аваад эхэлсэн. Ядаж байхад телевизийн тэнэгүүд SMS хүлээн авдаг нь ч юув дэ. Киногоо дундуур нь тасдуулсан хүмүүс харин ч нэг хэлдгээ хэлсэн дэ. SMS авдаг систем нь бас гажигаа. Ө, Ү үсэгнүүд гардаггүй, урт SMS багтахгүй г.м. дутагдалтай. Гэхдээ уншигдаж л байгаа юм л да.ТВ9-ийг мөн адил есөн шидээр нь дуудсан. Эзнээ олсон шүүмжлэл.
Зарим улаан цайм доромжлол, хараалыг шүүж байх шиг байна лэ. Ийм мессеж маш их байсныг онцлох нь зөв.Дийлэнх олонх sms кино гаргахыг шаардсан утгатай байв. Юун тэр уран бүтээлчээс юм асууж барих.Телевизийнхэн хариу өглөө.Гэвч тэрийг нь хэн ч тоосонгүй.
09 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
ийм болохоор ТВ үздэггүй.
ReplyDelete