17 January 2012

Тэнүүлчид

Тэнэсэн улс осолтой. Явуулын газар ямар байдаг билээ? Вокзал, боомт хотууд г.м. Тэнэж аз жаргалаа хайсан хүмүүс ихэвчлэн хүнд өнгөрснийг туулсан байдаг. За одоо жаахан глобал хэмжээнд төсөөлцгөөе: нэг өдөр дэлхий дээр харийнхан ирлээ. Бидний танихгүй, мэдэхгүй оюун ухааны төлөөлөл гэсэн үг шүү дэ. Хүмүүс бид огторгуйн хязгаар уудамд ганцаар биш юм байна, шинэ соёл иргэншилээс сурч мэдэх болон солилцох зүйл их гэж хөөрөх байх.
Тэгсэн чинь...
нөгөө харийхан нь тэс ондоо санаа агуулж байвал яахав, хэ-хэ.
Шинэ тивүүдийг нээх үед юу тохиолдож байсныг санах хэрэгтэй. Испаничууд Америк тивд хүмүүнлэгийн туслалцаатай лав очоогүй. Ижил угсааны, биологийн нэг зүйл анги шинэ газар ирээд нутгийн оршин суугчид өөрсдөөс нь сул доройг мэдэнгүүтээ дураараа дургиж байхад ондоо зүйл анги, оюун ухаан юу ч хийж болно.

No comments:

Post a Comment