Саяхан хэдэн жилийн өмнө Намбарын Энхбаяр ерөнхийлөгч байх үед түүнийг төрийн одон медаль, шагнал замбараагүй гардуулж байна гэж шүүмжилж байсан. Элбэгдорж гарч ирэнгүүтээ андуураагүй бол 700 хүнд Алтан гадас шууд олгосон. Ардчилалыг дэмжигчид төрийн шагнал авдаггүй байсныг нөхөж байгаа нь энэ гэсэн утгатай тайлбар өгч байв.
Өнөөдөр нөхцөл байдал ямар байна? Ямар ч эрэмбэ дараалалгүй хэн дуртай нь юу дуртайгаа авдаг цаг ирж. Уг нь эхэлж салбарын жуух бичиг, 5-6 жилийн дараа тэргүүн, улмаар хөдөлмөрийн медаль, тэгж байж нэг юм одон (Алтан гадас, Хөдөлмөрийн болон Байлдааны улаан тугийн одон) авах эрх нь нээгддэг журамтай ухаантай.
Давхцуулж нэг хүнд нэг төрлийн шагнал олгогддог, эсвэл урд нь авч байсан шагналыг нь дахин олгох нь энүүхэнд. 1 сарын дотор 2 одон ч хүртэж буй тохиолдол гарч байна. Толгой хөл нь олдохоо байж дэ. За яахав, чадаж буй юманд арга алга гэж бодлоо гэхэд бусад олон жил хөдөлмөрлөж байж хүртэж байгаа хүмүүсийн шагнал ямар ч үнэ цэнгүй болж байгаа юм л да. Харамсалтай боловч факт.
07 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment