Гар утсан дээр хуримтлагдсан зурагнаадаас ээлжит бичикхээн холимог хуурганы порц гаргалаа.
Сүүлийн үед капотоо үсээр бүрсэн хөнгөн тэрэгнүүд цөөнгүй тааралддаг болсон. Дээр үед 30, 53-уудын хамар ширээр бүрэгдсэн байдаг байж билээ.XIII хороолол. Аист-тай сурталчилгаа.1-ийн 34-р кабинет. Физикийнх хэвээрээ бөгөөд самбар нь дээш доош гүйдэг нь ч хэвэндээ. Хичээл орж байсан болохоор дотогш нэвтэрсэнгүй. Самбарын дээхнэ "Физик бол оюун ухааны дээд зэргийн цэнгэл мөн" гэсэн Ландау-гийн үг өлгөөтэй. Ландау биологч байсан бол "С... бол бие махбодийн дээд зэргийн цэнгэл мөн" гэж хэлэх байсан бөгөөд энэ үгийг нь хаана ч хадахгүй байсан нь ойлгомжтой.5 дахийн орой 6 өнгөрч байхад Их засагийн харалдаа хүнд цуваатай таарсан. Зургийн чанар (_|_) байгааг уучилна биз, харанхуйд гар утас ингэж л дарж байна. Уян холбоогоор нэг машин (Isuzu Wizard) өөр хоёр тэрэг (дунд нь ямар ч гэрэлгүй, асдаг ч шинж байхгүй Isuzu Trooper, хамгийн сүүлд Toyota Marino) чирээд хөдөлгөөнд оролцож байв. Дүрмээр хориглодог юм (хатуу холбоогоор зөвшөөрдөг).
16 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment