Би Боржигон овог гэхээр яагаад ч юм Хэнтий аймагтай холбоотой ургийн нэр гэж бодож явсан. Тэгсэн Говьсүмбэрт бүх юм нь Боржигон байв.Аймгийн төв нь маш жижиг. Зүүнхараа, Хархорин г.м. том сумын төвөөс бараг жижиг байх. Хүн ам цөөтэй, байр байшингууд нь тархай бутархай. Машин тэрэг бараг явахгүй, хөдөлгөөнд оролцож буй нэг нь ер нь л давхичих гээд л.ЗДТГазар. Нутгийн удирдлагын ордон гэж нэрлэх явдлыг хэн санаачилсан юм бол? Манайхан сүрлэг нэрэнд нугасгүй юмаа. Тауэр, плаза, центр, ордон, вилла, таун, өөр юу ч билээ цус. Ганц зөв зүйл хийж. Оросууд хаяад явсан эзэнгүй байруудыг сэргээн засварлаж иргэдээ оруулж байна. Ингэхдээ орц орцоор нь байгууллагуудад өгсөн байгаа юм. Дотор заслыг нь иргэд өөрсдөө хийгээд орсон гэж ойлгосон. Нэг ч цагдаа Чойрд харагдаагүй.
Уналтын байдалд удаан байж байгаад одооноос л нэг юм сэргэж, хөрөнгө оруулалт татаж, байшин барилга нэмэгдэж буй газар байна. Хуучин цагт ч гэсэн Чойр хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг өрөвдмөөр байсан шүү дэ, нэг Төв аймагт ороод, нэг бол Дорноговьд харъяалагдаад.
13 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment