Өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Энэ удаагийн сэдэв - мэндчилгээ. Манай ард түмэн нэг нэгэндээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэнд дэвшүүлэхдээ гарамгай. Шугамын радионоос өөр холбооны хэрэгсэл байхгүй байхад одоо яахав, ойлгохсон. Ая дууны мэндчилгээ гэдэг нэвтрүүлэг хүртэл телевиз радиод байсан шүү дэ. Одоо интернэт юм уу утсаар гадаад дотоодод дахь хамаатан садантайгаа холбогдох боломж байхад зурагтын шууд нэвтрүүлэгрүү sms илгээх утгагүй санагддаг.
Мөн энэ ТВ9-ийнхөн бүрэн дүүрсэн толгойтой нөхдүүд гэдгийн баталгаа - ирж буй sms-үүдийг латинаас кирилл рүү хөрвүүлсэн байгаа юм.
Нутаг ус, хөдөө хотоороо ялгарсаар байгаа биз? Жалга довын үзэгдэл манайд хэзээ ч арилахгүй байх. За яахав, аймгийнхандаа бичсэнийг нь өршөөе. Аав ээж, амраг садандаа бичдэг нь хамгийн тэнэг. Зэргэцэц сууж байгаад бичиж байгаа да, аягүй бол. Зурагт хамт үзэж cууснаа гэнэт - сюрприз, энийг хардаа! 5 үгний 3 нь хайр.Хэн нэгэн хаа нэг газар эгчийгээ ч байна уу, бурханыг ч байна уу, намынхаа даргыг шүтэж явдаг нь надад огт сонирхолгүй шүү дэ.Баярын уур амьсгал нь удаан гардаг хүмүүс ч байна.Дээрх бүгдийг нэг үзэгч яг зөв тодорхойлж.
22 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment