2012.01.10 20:40
Хүмүүс хайлтын системүүдэд "Номун эмнэлэг" гэсэн утга оруулж, улмаар энэхүү бичлэгрүү орж ирсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй билээ. Би ажиглаж суунгаа "Хөөрхий дө, хэдэн тэнэг гаруудаасаа болоод нэр хүнд нь унаж л байна да" гэж дотроо боддог. Гэтэл... нохойны толгойг ширээн дээр тавьхад ширдэг дээр эргээд унана гэдэг үнэн гэдгийг мэдэрлээ.
Өнгөрсөн 7 хоногт манай гэр бүлээс нэг маань эрүү нүүрний бичил мэс ажилбарт (сурвалжийн орой тайрах гэсэн нэртэй) орсон юм. Эмч 7-10 хоног УВЧ шарлага бичиж өгөв. Гэрээс ойрхон юм болохоор 1 удаа очоод шаруулчихав. Мэдээж төлбөртэй шүү дэ. Маргааш өглөө 9 цагт ирээрэй, хүн их болчихдог юм гэхээр нь өглөө очсон чинь... новширдог юм да. Яг 9 цагтаа очиж байхад шүү дэ. Хэвтэж эмчлүүлэгч их байна, гаднаас ирсэн хүнд үйлчлэхгүй гэж авсан. Гайхамшигтай.
Ийм донгио, унхиагүй хүмүүстэй ярих ч шаардлага байхгүй. Учир нь тархинд нь ямар ч нугалаа нугачаа байхгүй, толгой дээрх хунирсан ганц зүйл нь малгай нь.
2010.10.05 15:05
Нэг удаагийн үйлдлээр бүхэл бүтэн эмнэлгийг новшийн үйлчилгээтэй гэх нь буруу байх.
Гэхдээ сая надад новшийн хандсан болохоор би байгаа зүйлийг байгаагаар нь буюу новшийноор нь дуудчихая. Ингэлээ гээд надад санаа зовох зүйл алга.
Болсон үйл явдлыг дарааллын дагуу бичье: охины хоолой нь өвдөөд халуураад байгаа, сүүлийн 2 өдөр. Тариа тарихгүйгээр антибиотикоор эмчлээд үр дүнд хүрээгүй тул өчигдөр оройноос хүссэн хүсээгүй тарьж эхлэв. Би том хүн тарьж чадна. Хүүхдээ зөөлөн гартай хүнээр тариулах гээд эмч эгчээрээ хийлгээд байгаа. Сая 3 цагийн тариаг ажил төрөлтэй хүнээр яаж хийлгэхэв, гэрээс хамгийн ойроор нь Номун гэдэг эмнэлэгт тариулчих санаатай өөрөө эхэлж очиж асуув. Булчин болон судас тариа хийдэг (харгалзан 1000, 1500 төг.), эмчийн бичигтэй байх хэрэгтэй гэсэн мэдээллийг үүдэнд сууж байсан авгай өгөв. Би үнэн учраа тайлбарлаад, охиндоо булчингаар пинициллин тариулах гэсэн юм гэв. Авчраад тариулаа гэсэн. Гэртээ орж охиноо хувцаслаад, тариа, шприцтэй нь аваад эргээд очтол ондоо хүүхэн үүдэнд нь сууж байв. Эмчийн бичиггүй тарихгүй гэж шууд даналзаад эхэлсэн. Би: "Хэзээнээс пинициллин аптекаас эмчийн жороор гарч, бичгээр таригддаг болсон юм бэ? Энэ чинь судас тариа биш, бүтэн, найруулаагүй ампултай тариа би авчирлаа шүү дэ. Үүнээс илүү юу шаардлагатай байна? Би хүүхдээ л өвчин багавтар тариулахаас өөр зүйл хүсээгүй" гэсэн. Дуртай дургүй "Тэр өрөөнд ороод тариагаа хийлгэчих" гэж өөдөөс харсан өрөөг заав. Нөгөө өрөөнд нь орсон чинь бас нэг тангараг өргөсөн сувилагчийн оромцог сууж байдаг юм да. Бүх яриаг тэрбээр сонссон байж таараа, би яг үүдэнд нь байсан юм чинь. Урдаас шууд "Би завгүй шүү. Дээрээс тарианы ээлжтэй сувилагчаа дуудна биз" гэдэг байгаа. Би хэр баргийн юмыг тоохгүй өнгөрөөдөг. Гэнэт дургүй хүрээд: "Та нар чинь 1-рт тангараг өргөсөн улс, 2-рт эмнэлэг нэртэй үйлчилгээний газар. Хүүхдэд нэг тариа хийгээд өгчих сэтгэлгүй новшийн дотортой шаарнууд юм да" гэж хэлээд гараад ирлээ. Ийм арчаагүй улс хаанаас бий болдог байнаа, 3,14z гэж. Эмнэлэг новшийн сэтгэгдэл төрүүлэхэд 2 ажлаа хийдэггүй урод байхад л хангалттай юм байна.
10 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
захиралруу нь шууд хандчихгүй. наадуул чинь чичигнээд л ирнэ...
ReplyDeleteТийм бодол нэг төрсөн л дө. Ээлж хариуцсан эмч чинь хаана байна гэж аман дээр гарч ирсэн. Нөгөө талаас ажилруугаа яараад, мөн хэрүүл шуугиан дэгдээх сонирхол байхгүй байв.
ReplyDeletehunii ur huuhed gedgiig oilgoogui hun yaaj emch hiij bn daa
ReplyDeleteBi sayahan Nomund hevtej hagalgaand orson. Hariyalaliin daguu EMD-aaraa hevtsen. Oor iluu dutuu nemelt tolbot ntr avaagui. Mesiin emch suvilagch nar n ih saihan haritsaatai humuus bdag yum bn lee. Taalagdsan. Gants neg udaagiin hun bolon uildleer shuud dugnelt ogoh n buruu bhaa. Ted chin tsaanaa mash olon huniig ovchinoos l salgaj bgaa buyantai humuus. Nomun emnelegiin hamt olond amjilt huseye!
Deletemungo haraagui bolhoor l tegj baihgui yu. nomun chin ugaasaa unetei emneleg biz dee. lav honogiin 30 havitsaa baidag baisan shig sanagdaj bn. sucks :(
ReplyDeleteZahiral ni bas yalgaagui neg aash muutai mudak baidag yum. Zahirald ni handaad neg ih gegeeleg zuil sonsohgui l baih.
ReplyDeleteIimerhuu mudakuudiig buudaj ustgawal taarna. Iimerhuu nowshnuudaas bolj minii ohin aawiigaa orhisiin. Humuusee huuhduuddee oorsdoo l sanaa tawihgui bol emneleg emchid naidah hereggui yum bn lee shuu. Bi bieeree medersen hun heljiina.
ReplyDelete"Гурван гал" тун зүгээр шүү найзаа. Нээгдсэнээс нь хойш л тэнд үзүүлдэг болсон, очиж үзээд үйлчилгээг нь мэдрэнэ биз дээ. гэхдээ тийшээ очих шалтгаан гарахгүй байхыг хүсье
ReplyDelete