Би та нарт google-ийг тусламжтайгаар сайтаас файл шууд олох энгийн арга хэлж өгье.
Үүний тулд:
1. Ямар сайтаас мэдээлэл олж авах гэж буйгаа мэдэж байх хэрэгтэй.
2. Ямар төрлийн файл хайхаа тодорхойлно (word-ын юм уу excel-ийн файл уу, jpeg зураг юм уу, pdf үү, ppt өргөтгөлтэй presentation г.м.)
Тодорхой жишээ авч үзье.
Сайт: http://www.registrationmongolia.com/ - Улсын бүртгэлийн ерөнхийн газар
Бидэнд Excel-ийн файл сонин байна.
google-д ороод хайлтын утга дээр нь filetype:xlsx site:registrationmongolia.com гэж бичээд Enter.
Ганц утга (буюу файл) гарч илэхлээр нь хуулаад авчихна.
Юу байна? Төсвийн гүйцэтгэлийн тайлан байна шүү дэ :-)
Эндээс бидэнд юу ил болж байна?ЗГ-ын хэрэгжүүлэгч тус агентлаг нь 2009 онд 3,5 тэрбум төгрөг төсөвөөс авч байсан бол 2010 онд 12,7 тэрбумыг залгиж. 2 жилийн дотор 707 байсан ажилчидын тоо нь 1242 болж бараг 2 дахин өссөн байна (курсортой мөрүүд). Ингэлээ гээд тус газрын үйл ажиллагаа сайжирсан уу? Цахим хэлбэрт шилжиж чирэгдэл нь багассан уу?
Энэ тухай би ойрмогхон тусдаа пост гарганаа, хэ-хэ.
11 January 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment