10 January 2012

Есөн ес

UPD 2012.01.10 10:00
Уншигчаас өөр нэг хувилбар ирлээ.

Нэг 9-д яах вэ? Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ? Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ? Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ? Дөрвөн зүг харагдахаа болино
Таван 9-д яах вэ? Тархсан утаа татарна
Зургаан 9-д яах вэ? Зам бүртийж харагдана
Долоон 9-д яах вэ? Хотын өнгө харласан байна
Найман 9-д яах вэ? Нарны туяа тодорч харагдана
Есөн 9-д яах вэ? Ерийн утаатай болно.

2012.01.09 18:18
Зээг. Цөмөөрөө есөн есийг санацгаая. Юу гэдэгсэн билээ?

Нэг есөд яах вэ? Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ ? Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? Нал, шал болно
Есөн есөд яах вэ? Ерийн дулаан болно.

Хэрэв та нар анзаарсан бол эхний 2 мөрөнд архи, 3-5 мөрөнд үхэр болон будаа дурдагдаж байна.
Хотол олон чухал ач холбогдол өгдөг байсан зүйлийг л ардын аман зохиолдоо мөнхөлнө гэж би бодож байна. Архиа уучихна, үхрээ чанаад идчихнэ, шөлөн дээр нь будаа хаячихна.

2 comments:

  1. North China peasant's ditty about Counting Nine, the nine periods of nine days each that followed the winter solstice:

    In the first and second Nine Days,
    The cold makes you tuck your hands into your sleeves.
    In the third and fourth Nine Days,
    You can walk on the firm ice.
    In the fifth and sixth Nine Days,
    You go to the river to see the willow buds.
    In the seventh Nine Days rivers thaw,
    In the eighth Nine Days geese fly back.
    During the nine days of the ninth Nine Days,
    The oxen plow the fields.

    ReplyDelete
  2. Sholon deer hayasan budaa sanagduulchihlaa ...

    ReplyDelete