02 January 2012

Эталон цагны постын тухай

2009 оны 5-р сард нийтлэгдэж байсан ганцхан зурагнаас бүрдсэн нэгэн пост бий. Манай улсын эталон цагийн фото байгаа юм. Яагаад гэнэт энэ постыг онцлов гэж үү? Уржигдар (31-нд) блогруу "монгол улсын эталон цаг" гэсэн утгаар хайлт хийж орж ирсэн хүмүүс цөөнгүй байсан болохоор тэр. Google энэхүү постыг хайлтын эхэнд чулуудаж байхад арга ч үгүй дэ.
Манайхан тэр самбарт гаргаж буй цаг тооцоологч механизмыг Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн сайт дээр нэг цаг байрлуулаад худлаа үнэн холбочихгүй дэ, хэ-хэ.
Ингэхэд, намайг КТМС-д оюутан байхад дээд курсын техник хангамжийн оюутнууд төгсөхдөө сургуульдаа цаг хийж өгч бэлэглэсэн юм. Атом квант лут эд биш энгийн электрон цаг. Тус бүтээлийн гол онцлог нь - автоматаар хонх дугаргадаг. ө.х. жижүүр өвөө, өлгүүрийн авгай товч дарах шаардлагагүй, бүх зүйл автоматаар. Мөн тухайн функцийг нь салгах бололцоогүй болохоор зун сургууль хоосон байсан ч хонх нь дугарч байдаг байж билээ. Одоо ямар байгаа бол?

No comments:

Post a Comment