04 January 2012

Түргэн хэллэг

Би уншигч түмнийг өөрийн адил үздэг.
Мэдээж хүн болгон дахин давтагдашгүй зохиогдсон өвөрмөц бүтээл хэдий ч сонирхол, үзэл бодол нэг хүмүүс яаж ийгээд л олддог. Үгүйдээ үзэл бодол таарахгүй, эсрэг тэсрэг хүмүүс нөгөө туйлаа бас сонирхноо до.
Би өөрөө коммент хаа нэг газар үлдээдэггүй нэгэн. Залхуурдаг гэхэд бас хэцүү, зүгээр цаг бага байдаг юм болов уу. Энэ блогд 20 мэдээлэллийн ганц нь л асуулт агуулдаг. Түүнд лазагнахгүй өөрийн таамаглал, үзэл бодлоо үлдээвэл редакци (буюу миний бие) талархах байна. Учир нь саналаа солилцож, үзэл бодлоо хамгаалж мэтгэлцэж байж л хужирыг тунгаана шүү дэ.
Дээхнэ валютын ханшийн тухай пост нийтлэгдсэн. 2 таамаглал ирэв. Сунгасан, хөөрхий Ууганаа л ганц таамаглал дэвшүүлж. Это свинство, господа! Өөрийн таамаг хагас жилийн дараа аль зэрэг зөрж буйг харах бас сонирхолтой шүү дэ. За энэ сэдвийг орхиод ардын аман зохиолд анхаарлаа хандуулцгаая.
Монголын хамгийн хэцүү түргэн хэллэгүүд юусан билээ? Санацгаагаарай.
Миний хувилбарууд:
1. Суран жолоо хулан жороо.
2. Жамц эмчийн цамц.
Цааш баяжуулаарай, олон түмэн минь. Мартсан зүйлээ санах сайхан шүү дэ. Олон хэцүү түргэн хэллэгүүд энд
хамтын хүчээр цуглуулцгаая!

8 comments:

  1. 1. Уулын нугын шүүдэр
    Туулын шугуйн сүүдэр

    2. Арын тэр нуур аргагүй том нуур
    Авдрын тэр нүүр алаггүй хүрэн нүүр

    ReplyDelete
  2. Мятрашгvй Матрешка

    ReplyDelete
  3. Арын арван таван тарган тарлан
    Хар сарлагийн таргийг
    Тараг биш гэж эс уугаад
    Ямар арын таван тарган тарлан
    Хар сарлагийн таргийг
    Тараг мөн гэж уух вэ?

    Миний хувьд энэ байлаа 10н жилд байхад..одооч хэвээрээ цээжээрээ 3 дараалж унших гээд үз

    ReplyDelete
  4. жамц чамд цамц өгсөн
    жамцын өгсөн цамц
    чамд одоо байна уу

    ReplyDelete
  5. ээжийн илүүр, хайруул, бариул гурав
    эгчийн ээрүүл, хайлуур, баллуур гурав

    ReplyDelete
  6. манайн хааны мянган мөнгөн бөмбөгийг мянган мөнгөн бөмбөг биш гэх юм бол өөр ямар мянган мөнгөн бөмбөгийг мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?

    ReplyDelete
  7. Ийм сайхан гөлгөр гөлчгөр, гөлтгөр, балтгар, хотгор, гүдгэр, хонхор, хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр, гөлтгөр, балтгар, хотгор, гүдгэр, хонхор, хүнхэр газар биш гээд өөр ямар гөлгөр гөлчгөр, гөлтгөр, балтгар, хотгор, гүдгэр, хонхор, хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр, гөлтгөр, балтгар, хотгор, гүдгэр, хонхор, хүнхэр газар мөн гэж хэлэх юм бэ?

    ReplyDelete
  8. Хурдан жолоо
    Хулан жороо

    ReplyDelete