06 April 2015

Банкуудын лого шинэчлэл

Өмнөх дугаар: 2 жилийн өмнөх пост.
Сүүлийн үед арилжааны банкууд rebranding сайн хийж байх чинь. Эхэлж Эрэл Ариг болсон. Албан тушаалуудынх нь шинэ нэрийг шоолсон постууд интернэтээр нэг хэсэгтээ явж байгаад намжсан. Сая сайртуу нь орлоо - Титаник гарч байна. Лого нь бол хөөрхөн болж, тоглоомын дэлгүүрийнх шиг.
Мөн саяхан Хас "зөв" байснаа "иргэдийн" болоод амжлаа. Шинэ лого нь муухай бол биш, гэхдээ яагаад ч юм надад хуучин нь дээр байсан юм шиг санагдлаа. 
TDB-г давах арилжааны банкны лого манайд хэзээ зохиогдох бол? ХХБ шрифтээ сольчихвол ямарч гадны банкаас дутахгүй гоё логотой.

No comments:

Post a Comment