Хувь хүний хөгжил, хүмүүжлийн тухай постыг үргэлжлүүлэх нь зөв юм байна гэж бодлоо.
Хүн бүр сайхан нийгэмд аж төрөхийг хүсдэг. Тэрхүү хүсэл дээр нь дөрөөлж янз бүрийн улс төрийн хүчнүүд гарч ирэх нь бий. Большевикууд "шинэ хүн" хүмүүжүүлж гэрэлт нийгэм байгуулахыг зорьсон, харин фашистууд "илүү хүмүүс"-ийг устгаж нийгмээ цэвэршүүлэхийг оролдсон. Тиймдээ ч эхний нөхдүүд тоймгүй олон хүн шоронд хийж, хэлмэгдүүлэх замаар "хүмүүжүүлсэн" бол хоёр дахь нь бүр долоон дор, замбараагүй олон хүн хөнөөж үгүй хийсэн. Энэ талаараа коммунизм ба фашизм нэг зоосны хоёр тал байгаа юм.
Аль аль нь уг нь сайхан зүйл л хүссэн. Хаана алдаа байв?
Хүн гэдэг амьтан хэзээ ч төгс болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямарч нийгэмд сөрөг үзэгдэл байнга байх болно. Багасгаж бол болно, бүрэн устгаж бол дийлэхгүй. Авилгачдыг буудаж, хулгайч нарын гарыг цавчиж, жолооч нарт дааж давшгүй торгууль бичсэн ч тодорхой хэмжээний зөрчил гарсаар л байх болно. Засрашгүй адгийн шаар байдаг хэдий ч ямарч өөгүй сайхан хүн гэж байдаггүй.
Систем иргэд нь өөрөө өөрийгөө сайжруулахыг хүлээх хэрэггүй. Тэднийг байгаагаас нь арай дээр болгох тал дээр анхаарал тавьж ажиллах нь зөв. Уруудахаас сэрийлэх гэхүү дэ. Би аливаа хязгаарлалтыг тууштай эсэргүүцэгч. Гэвч тодорхой хэмжээний хязгаарлалт зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг яалт ч үгүй хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь: салхинд гарахдаа баахан хог тарьсан улсыг яах юм? Өөрийнх нь хогийн цэвэрлүүлээд нэмээд тэр хавийн хогийг түүлгэх хэрэгтэй. Гудамж талбайг бузарлалаа - 20 цаг цэвэрлэлээ хий. Учруулсан хохиролыг давах ажил хийлгээд байх хэрэгтэй. Хотын гудамж талбай, булан тохой болгон хариуцсан эзэнтэй байх ёстой. Эзэнгүй зүйл байхаар л бурууддаг юм.
Яг үүний адил автозамын хөдөлгөөнийг хатуу гараар цэгцлэх цаг болсон. Хүмүүжил тэр дороо үр дүн нь гардаг хурдан процесс биш. Тиймээс наад зах нь 1-2 үе өнгөрсний дараа арай ухаалаг, соёлтой иргэд олширсон байх болно. Яарах зүйл энд байхгүй. Шинэ хүн төрүүлэх гэж яарснаасаа болж большевикууд буруудсаныг мартаж болохгүй.
Зугуухан, барьцаа лавшруулж хийх ёстой ажил. 10-аад жилийн дараа гэхэд машины цонхоор хог хаяна гэхээс өвдөг нь чичирж, хүйтэн хөлс нь чийхарж байвал үр дүн гарч эхэллээ гэж үзэж болно. Сингапурт энэтхэг хятадуудыг хүртэл журамлаж чадсаныг хараад би гайхаж байж билээ. Хятад энэтхэгүүд өөрсдийн эх орондоо ямаршуу аж төрдөг нөхдүүд билээ?
Соёл иргэншил гэж шээж байхад урсгал эгц 00-руу чиглэсэн байхыг хэлнэ. Эмх цэгц хэзээ ч өөрөө бий болохгүй. Хичээл зүтгэл шаардлагатай. Магадгүй золигт гаргах зүйл ч гарна. Иргэн бүр өөрийгөө хөгжүүлж гэгээрэхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр болж байвал маргааш тэр чигээрээ л явна монгол хүн. Тиймээс улс иргэдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа юм. Мэдээж аль болох энэрэнгүй арга замаар хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Лифтэнд шээсэн нөхрийг тархин дундуур нь бороохойдох бол буруу. Түүний оронд 100-аад лифт гялтганатал нь үрүүлвэл дараачийн удаа шээхгүй байх магадлалтай.
Бидэнд хоёрхон зам байна - эсвэл улс иргэдээ хэв журам, дүрэм заавар, хууль дагадаг болгож хүмүүжүүлнэ, эсвэл хэдэн жилийн дараа хэдүүлээ сайхан гудамжиндаа хүндэрдэг болно. Өөр гарц байхгүй.

No comments:
Post a Comment