Өнөөдөр найз Ж хагалгаанд орсон. Нилээн ярвигтай хагалгаа. Амжилттай болсон гэсэн, хэдэн өдрөөс эмнэлгээсээ гарах байх. Ингээд эрүүл мэндийн салбарт прогресс хэрхэн нөлөөлж буй тухай бодлоо бичье.
Хүн амьтнаас сэтгэн бодох чадвараараа ялгардаг. Муугуй хөгжсөн тархитай шувуу, амьтан цөөнгүй: сармагчин, дельфин, хэрээ г.м. Гэхдээ амьтанд гол зорилго нь үр төлөө үлдээх байдаг бол хүний энэ шинж чанар бага багаар үгүй болсоор байгаа. Хүн өөрийн ахуй амьдралыг илүү тохилог, аюулгүй болгох тал дээр анхаарсаар соёл иргэншил гэдэг зүйлд хүрсэн. Эхэлж газар хэвтэж байсан савааг гадилруу шидэж байснаа үзүүрт нь зэв зоож ан хийдэг болсон. Дараа нь тэрхүү саваагаараа газар хагалж, тэр нь анжис болтлоо хөгжиж, дугуй зохион бүтээгдээд цааш хөгжил геометр прогрессоор хурдассаар уурын хөдөлгүүр, атомын реактор зохиосон. Төгсгөлд нь selfie-гээ дарах гэж эргүүлээд нөгөө саваагаа гартаа барих шив дэ, хэ-хэ. Прогресс дээд цэтгээ тулсан юм болов уу. Одоо хүнд амьд гарахын төлөө тэмцэл хийх шаардлага байхгүй. Үр төлөө үлдээх тал дээр ч төдийлөн санаа тавихаа эхнээсээ эхлээд болиод байгаа: хоёр эрэгтэй юмуу хоёр эмэгтэй дундаас хүүхэд төрөхгүй шүү дэ. Таатай орчинд аж төрөх болсон хүн өөрийгөө ямарваа нэг өвчин зовлонгоос хамгаалагдсан гэж ташаа боддог нь хамгийн том алдаа нь. Харин ч эсрэгээр, чи хэдий чинээ таатай орчинд нялхарна, төдий чинээ дархлаа чинь суларч байдаг. Хамгийн цэвэрхэн Европт астма, аллерги гаардаг бол Пакистан, Энэтхэгийн хамгийн бохир хороололд огт байхгүй.
Олон зуун жилийн турш бүрэлдэн тогтож, хэвшмэл гэж хэлж болохоор болсон стандартууд өнөөдөр сайхан гэгч нурж байна. Наад захын жишээ: хэзээ нисгэгч зорчигчидтой хөлөг онгоцоо санаатайгаар сүйрүүлдэг байлаа да? Хүмүүсийн психик ямарч шалтгаангүйгээр эрс өөрчлөгдөж байгаагийн илрэл. Аль хөгжилтэй, эрүүл мэндийн систем нь хөгжсөн гэж үзэж болох улсуудад ийм гажиг үзэгдэл тохиох нь элбэгшээд байдаг. Тухайлбал АНУ-ын эрүүл мэндийн системийн зардлын нэг иргэнд нь ногдох дүнг авч үзвэл бөөрөнд нь буй ядуу Кубынхаас хэдэн зуу, аягүй бол мянга дахин их байгаа. Тэгсэн мөртлөө аль улсынх нь иргэд илүү эрүүл вэ? гэдэг асуултад хариулахад бэрх. Учир нь АНУ-ын иргэдийн бараг 30% антидепресант хэрэглэдэг гэсэн судалгаа байхад ийм төрлийн эмний тухай Куба-д ихэнх нь дуулаачгүй байх жишээний. Манайд эрүүл мэндийн систем бизнес болж буйг хараад надад битүүхэн болгоомжлол төрдөг. Өвчтэй хүнийг мөнгөний эх үүсвэр гэж үзээд эхэлвэл эрүүл хүн хэрэггүй шүү дэ. Аль болох олон тооны өвчтөн байвал л зүгээр. Тэдгээр нь эдгэрэхгүй уддаг суурь өвчний багц хуримтлуулсан бол бүр сайн. Тэгэхэд нөгөө л буурай Куба-д улс нь иргэдээ аль болох эрүүл байлгахыг боддог. Учир нь анагаах нь үнэгүй, улсаас болохоор өвчтэй иргэнийг эмчлэх нь улсад өөрт нь алдагдалтай. Тэр хүн эрүүл саруул, ажлаа хийгээд явж байвал Кубад ашигтай. Иймэрхүү жишээ олныг татаж болно. Монголын хувьд: хүн өөрөө л эрүүл мэнддээ анхаарахгүй бол улс яахав бага байхад чинь вакцин хийж өгнө, за тэгээд цааш өөрөө яаж ийгээд учраа олдоо гээд л орхиж байгаа шүү дэ.Пиво ууж шартсаны маргааш хүний философи сэтгэлгээ дээшилдэг бололтой.
Хүн амьтнаас сэтгэн бодох чадвараараа ялгардаг. Муугуй хөгжсөн тархитай шувуу, амьтан цөөнгүй: сармагчин, дельфин, хэрээ г.м. Гэхдээ амьтанд гол зорилго нь үр төлөө үлдээх байдаг бол хүний энэ шинж чанар бага багаар үгүй болсоор байгаа. Хүн өөрийн ахуй амьдралыг илүү тохилог, аюулгүй болгох тал дээр анхаарсаар соёл иргэншил гэдэг зүйлд хүрсэн. Эхэлж газар хэвтэж байсан савааг гадилруу шидэж байснаа үзүүрт нь зэв зоож ан хийдэг болсон. Дараа нь тэрхүү саваагаараа газар хагалж, тэр нь анжис болтлоо хөгжиж, дугуй зохион бүтээгдээд цааш хөгжил геометр прогрессоор хурдассаар уурын хөдөлгүүр, атомын реактор зохиосон. Төгсгөлд нь selfie-гээ дарах гэж эргүүлээд нөгөө саваагаа гартаа барих шив дэ, хэ-хэ. Прогресс дээд цэтгээ тулсан юм болов уу. Одоо хүнд амьд гарахын төлөө тэмцэл хийх шаардлага байхгүй. Үр төлөө үлдээх тал дээр ч төдийлөн санаа тавихаа эхнээсээ эхлээд болиод байгаа: хоёр эрэгтэй юмуу хоёр эмэгтэй дундаас хүүхэд төрөхгүй шүү дэ. Таатай орчинд аж төрөх болсон хүн өөрийгөө ямарваа нэг өвчин зовлонгоос хамгаалагдсан гэж ташаа боддог нь хамгийн том алдаа нь. Харин ч эсрэгээр, чи хэдий чинээ таатай орчинд нялхарна, төдий чинээ дархлаа чинь суларч байдаг. Хамгийн цэвэрхэн Европт астма, аллерги гаардаг бол Пакистан, Энэтхэгийн хамгийн бохир хороололд огт байхгүй.
Олон зуун жилийн турш бүрэлдэн тогтож, хэвшмэл гэж хэлж болохоор болсон стандартууд өнөөдөр сайхан гэгч нурж байна. Наад захын жишээ: хэзээ нисгэгч зорчигчидтой хөлөг онгоцоо санаатайгаар сүйрүүлдэг байлаа да? Хүмүүсийн психик ямарч шалтгаангүйгээр эрс өөрчлөгдөж байгаагийн илрэл. Аль хөгжилтэй, эрүүл мэндийн систем нь хөгжсөн гэж үзэж болох улсуудад ийм гажиг үзэгдэл тохиох нь элбэгшээд байдаг. Тухайлбал АНУ-ын эрүүл мэндийн системийн зардлын нэг иргэнд нь ногдох дүнг авч үзвэл бөөрөнд нь буй ядуу Кубынхаас хэдэн зуу, аягүй бол мянга дахин их байгаа. Тэгсэн мөртлөө аль улсынх нь иргэд илүү эрүүл вэ? гэдэг асуултад хариулахад бэрх. Учир нь АНУ-ын иргэдийн бараг 30% антидепресант хэрэглэдэг гэсэн судалгаа байхад ийм төрлийн эмний тухай Куба-д ихэнх нь дуулаачгүй байх жишээний. Манайд эрүүл мэндийн систем бизнес болж буйг хараад надад битүүхэн болгоомжлол төрдөг. Өвчтэй хүнийг мөнгөний эх үүсвэр гэж үзээд эхэлвэл эрүүл хүн хэрэггүй шүү дэ. Аль болох олон тооны өвчтөн байвал л зүгээр. Тэдгээр нь эдгэрэхгүй уддаг суурь өвчний багц хуримтлуулсан бол бүр сайн. Тэгэхэд нөгөө л буурай Куба-д улс нь иргэдээ аль болох эрүүл байлгахыг боддог. Учир нь анагаах нь үнэгүй, улсаас болохоор өвчтэй иргэнийг эмчлэх нь улсад өөрт нь алдагдалтай. Тэр хүн эрүүл саруул, ажлаа хийгээд явж байвал Кубад ашигтай. Иймэрхүү жишээ олныг татаж болно. Монголын хувьд: хүн өөрөө л эрүүл мэнддээ анхаарахгүй бол улс яахав бага байхад чинь вакцин хийж өгнө, за тэгээд цааш өөрөө яаж ийгээд учраа олдоо гээд л орхиж байгаа шүү дэ.
No comments:
Post a Comment